Киргизийн үймээн: Дахин сонгуулийн тов гарлаа
2020-10-16

Парламентын сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан Киргизд улс төр, нийгмийн хямралыг шийдвэрлэхийн тулд дахин сонгууль явуулахаар болжээ. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, Киргизийн шинэ Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болох бол Парламентын дахин сонгууль 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Сонгуулийн Төв хорооны тэргүүн Нуржан Шайлдабеков мэдэгдсэн байна. 

 

Тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Ерөнхий сайд Садыр Жапаровтой хэдэнтээ хэлэлцээр хийсний дүнд 10 дугаар сарын 15-ны өдөр огцорсон юм. Үүнээс өмнө тэрбээр ямар ч эрх мэдэл улс орны бүрэн бүтэн байдал, нийгэм дэх зөвшилцлөөс дээгүүр оршихгүй хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн улс төрчдийг Бишкекд тайван амьдралыг эргүүлэн авчрахыг уриалж байсан юм. 

 

Ийнхүү Жээнбеков огцорсны дараа Жапаров Парламентыг тараахыг шаардан жагсаж байсан дэмжигчдийнхээ өмнө гарч өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарласан байна.

 

Киргизийн үймээн: Толгойгоороо хөл хийж, эргээд эсрэгээрээ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин