Навальный: Бидэнд одоо нотолгоо бий
2020-10-19

 

Америкийн  New Yorker сонин Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйтай хийсэн ярилцлагаа нийтэлжээ. Энэ ярилцлагад Навальный онгоцонд болсон үйл явдал, хордлогын эхний шинж тэмдэг хэрхэн илэрсэн тухай болон эмнэлэгт хэрхэн хөл дээрээ боссон талаараа ярьсан байна. 

 

Навальный өмнө нь ВВС агентлаг болон Bild  сонинд ярилцлага өгөхдөө өөрийг нь хордуулсны ард Оросын эрх баригчид байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Энэ удаад ч тэрбээр Кремль энэ хэргийн хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсний дээр Оросын эрх баригчид түүнийг хордуулсан гэдэг нь баталгаатай хэмээн өгүүлжээ.

 

"Химийн зэвсгийг хориглох байгууллага хүртэл илтгэлээ нууцалж байна, учир нь хэн ч томъёог нийтлэхийг хүсэхгүй байгаа юм. Химийн зэвсгийг хориглосон. Энгийн зэвсгийг хүмүүсийг хөнөөх эсвэл аврахаар ашигладаг. Харин химийн бодис нь хүмүүс тарчилж үхэхэд зориулагдсан" хэмээн Оросын сөрөг хүчний улстөрч мэдэгджээ.

 

"Гэхдээ миний хэрэг бол азтай давхцлууд ар араасаа гарсны ачаар ер бусын болж өнгөрлээ. Нисгэгчийн шийдвэрийн ачаар онгоцыг яаралтай буулгаж, түргэн тусламжийнхан өөр онош тавьсан ч цаг алдалгүй тусламж үзүүлсэн. Надаас "Новичок" олдсон нь үнэн. Бидэнд нотолгоо бий" хэмээн Навальный мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн, хэн нэгэнд энэ хорт бодисыг өгөөд хордуулахаар явуулбал байг биш харин өөрийгөө хөнөөнө, учир нь энэ бодисыг хэрэглэхэд асар их туршлага хэрэгтэй гэдгийг Навальный онцолсон байна. "Эндээс харахад Кремльд юу болж байдаг талаарх төсөөлөл өөрчлөгдөнө, одоо бидэнд нотолгоо бий " хэмээн Алексей Навальный өгүүлжээ.

 

Эргэн сануулахад, Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва нисэх замдаа ухаан алдан, онгоц Омск хотноо яаралтай газардан, түүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар Германаас тусгай онгоц ирэн Навальныйг Берлиний Шарите эмнэлэгт хүргэн эмчилж эхэлсэн юм. Одоо түүний биеийн байдал сайн, эмнэлгээс гарсан, Германд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа юм.

 

Герман болон Европын Холбоо Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг "Новичок" гэх цэргийн хорт бодисоор хордуулсан гэж үздэг.

Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?

Үүнтэй холбоотойгоор Оросын эрх баригчдаас удаа дараа тайлбар хүсч байв. Гэсэн ч Оросын тал тухай бүрт үүнийг үгүйсгэж байлаа.

Навальный: Намайг Путиний зааварчилгаагаар хордуулсан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путины бөгс долоогч:
Ядаж зөв бич. Идиот гэдэг юм "умник" аа
2020-10-19
ХН:
ИДЁТ ЦАРАЙЛЖ ЯВСААР Н БАЙГААД ОРОС ОРНОО ХОРЛОЖ ДУУСГАХЫМ БАЙНА Л ДАА. ОРОСТ 3 ХАН ХУВИЙН САНАЛ ЭЗЭЛДЭГ НӨХӨР ШД. ЭНИЙГ ХОРЛООД Ч ЯАХЫМ БАЙГААМ...
2020-10-19
Путины бөгс долоогч:
Ядаж зөв бич. Идиот гэдэг юм "умник" аа