Оросууд Монголд далан барьж байгааг дахин эсэргүүцэв
2020-10-19 12:33

 

"Хил хязгааргүй гол мөрөн" олон улсын экологийн эвсэл Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурын ландшафт"-д аюул заналхийлж байна гэж үзэн ЮНЕСКО-д гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Экологичид Монгол Улс далан барьж байгааг эсэргүүцэн ЮНЕСКО-д ханджээ

Харин энэ удаад "Даурский" улсын байгалийн дархан цаазат газрын удирдлага дээрх асуудлаар ОХУ-ын Байгаль орчны яаманд ханджээ. Яам болон бусад төрийн байгууллагууд руу Өвөр Байгалын хязгаарын захиргаа хандсан гэж "Ритм Евразии" мэдээлсэн байна. Өмнө нь "Хил хязгааргүй гол мөрөн" олон улсын экологийн эвслийнхэн ЮНЕСКО-д хандсан ч одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа юм.

 

Хилийн ус гэж тооцогддог Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй, ус хадгалах зорилготой далан барих гэж байгаагаа Монгол Оросын талд мэдэгдээгүй гэж "Ритм Евразии" онцолсон байна. Энэ далан баригдвал Оросын талаас "Даурский" дархан цаазат газар, Өвөр Байгалын хязгаар дахь "Зээрийн хөндий" газрын зарим хэсэг, Монголын талаас "Монгол Дагуур" дархан цаазат газар багтдаг, ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурын ландшафт" -д ноцтой хохирол үзүүлнэ гэж Оросын экологичид үзэж байгаа аж. 

 

"Улз гол болон Торейскийн нууруудын байгаль орчинд усан байгууламж хэрхэн нөлөөлөх талаарх хоёр талын нөлөөллийн үнэлгээ явуулалгүйгээр хилийн ус болох Улз гол дээр далан барьж эхэлсэн. Түүнчлэн төслийг хэрэгжүүлвэл эдгээр нууруудын ус гантай жилүүдэд 39 хувиас багагүй хэмжээгээр багасна. Торейскийн нуурын хувьд энэ нь туйлын чухал, учир нь эдгээр нуурын ус 30 жилийн мөчлөгтэйгээр дүүрч, татарч байдаг. Эндээс үзэхэд дархан цаазат бүсэд төдийгүй түүний ойр орчмын нутаг дэвсгэр дэх экологийн нөхцөл байдалд аюул дагуулах нь гарцаагүй" хэмээн дархан цаазат газрын захирал Алексей Черепицын мэдэгджээ. 

 

Мөн ийм  тоон баримтыг Өвөр Байгалын захиргаа мэдэгдэлдээ онцолсон бөгөөд энэхүү мэдэгдлээ Оросын Байгаль орчны яам төдийгүй Гадаад хэргийн яам руу илгээжээ. Өвөр Байгалын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ксения Гусенцова мэдэгдэл хийхдээ "Монгол улс Орос-Монголын хэлэлцээр, протоколоор хүрсэн тохиролцоог зөрчин далан барьж байна" хэмээн онцолсон байна.

 

"Ритм Евразии" сайт нийтлэлдээ экологийн хямралаас гадна угсаатан, нийгэм, улс төрийн хүчин зүйл ч үүсч болзошгүйг анхааруулсан байна. Мөн экологийн маргаантай нөхцөл байдал хоёр орны хоорондын улс төрийн сөргөлдөөн болон хувирч ч мэднэ хэмээжээ.

 

Оросуудын "дургүйг хүргэсэн" Улз голын далан гэж юу вэ? 

 

Экологичдийн зүгээс маргаан дагуулсан далан "Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон-Улз төсөл" гэсэн нэртэйгээр хэрэгжиж байгаа талаар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам бидэнд мэдээлсэн юм. БОАЖЯ-ны өгсөн мэдээллээр энэ төсөл нь Улз голын урсацыг нэмэгдүүлэх зорилготой аж.

 

Улз гол нь Хэнтий болон Дорнод аймгийн хойд талын сумдууд болох Норовлин, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот нутгийг дамжин манай оронд 495км урсдаг. 


Улз голын урсац багассан шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт болон хур тунадасны хэмжээ багасаж, сав газрын хуурайшил эрс нэмэгдэн, олон жил дараалсан ган гачигийн улмаас Дөрөө нуурын урсац зохицуулах чадавхи буурсан, цутгал жижиг голууд урсацгүй болсонтой холбоотой. Улз гол сүүлийн жилүүдийн ширгэсэн байдал. Үүнд:
2017 оны 10 сар урсаж байгаа хэсэг 432.1 км 
2018.07.17 урсаж байгаа хэсэг 447.9 км 
2018.10.10 урсаж байгаа хэсэг 465.9 км 
2019.08.27 Дөрөө нуураас хойш 10 км орчимд 
2019.06.13 урсаж байгаа хэсэг 462.3 км 
2019.07.26 Дөрөө нуураас гармагц тус тус ширгэсэн гэж БОАЖЯ мэдээлсэн юм. 

Улз гол дээр усан сан барьж урсцыг тохируулга хийх замаар Дашбалбар, Гурванзагал, Чулуун Хороот сумдын нутаг дах малчин айл өрхийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, экологийн тэнцвэртэй нөхцөлийг хангах, Хөх нуурын усны балансыг тогтвортой байлгах зорилготой аж.

Улз голын урсцыг нэмэгдүүлэх Тээг уулын 9 м-ийн өндөртэй шороон боомт баригдсанаар, 26.8 сая.м3-ийн эзлэхүүнтэй усан сан бий болох юм байна. 

Төслийг амжилттай хэрэгжүүлэн, Улз гол байнгын урсацтай болсноор голын экосистемийн тогтвортой байдал хангагдаж, тэнд амьдрах биологийн төрөл зүйл өсч үржих, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.  Усан сан байгуулснаар орон нутагт гадаргын усны хүрэлцээ нэмэгдэж нуур цөөрөм, булаг шандын ойролцоох малчдын бөөгнөрөл багасч бэлчээрийн талхагдал багасахын дээр нийгэм эдийн засгийн олон эерэг дүн авчирна гэж БОАЖЯ мэдэгдсэн юм. 

 

Харин Оросын экологичид буруутгаж байгаа шиг "хоёр талын үнэлгээгүй ажлыг эхлүүлсэн", Оросын талд "заавал мэдэгдэх байсан" эсэх асуултын хариулт одоогоор үгүй, түүнчлэн ОХУ-ын Байгаль орчны яам болон Гадаад хэргийн яам, ЮНЕСКО өргөдөл, эсэргүүцэлд ямар хариулт өгөх нь ч одоогоор тодорхойгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол юугаа хийнэ орост ямар хамаа байна. Тусгаар улс шүү. Ус ихтэй солонгос хүртэл хиймэл усан сангууд байдаг. Хиймэл нуур гэдэг
2020-10-21
Усан сан дүүрээд ус нь орос руу гардаг юм байгаа биздээ.ийм жижиг юмыг мэддэггүй ээ жааваас даа
2020-10-20
ЭЗЭН НЬ ГАЗРАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ ЮМ
2020-10-20
Зочин:
Иван гэж даварсанн каши бнадаа
2020-10-20
Zochin:
Ene baigal orchin gedeg chini hil hyazgaar hamaaralguigeer bie bieneeseee hamaaraltai vaidiishd!! Yag chinii hamriiiin medreliiiin tseg chini chiniii tavhaitai chini holbootoi baidag shig.
2020-10-20
Zochin:
Cham shig bodoj setgeheeseee umnu tseeejee balbadag durakuuudaas bolj uls hugjdiggui yumshd!
2020-10-20
angar murnii usan sanguudaa buulgaachee baigalu orchin svidej hataj duuslaa teneg ivan
2020-10-20
Хурдхан бариад дуусгачихаж чаддаггүй юу
2020-10-19
Оросууд уу, хятад уу?
2020-10-19
mnbv:
orosuud dandaa gai boldog hurdan bari
2020-10-19
Zocnin:
Onoodor mongold us l erdene bilee Hicnneen baylag bgaad usgui bol amidralgui Ugaasaa l bgali hamgaslagcnid tegj l bdag haayagui Ene bol mongolcnuud bidnii buuj ogcn bolohgui hamgiin cnuhal erdene usnii asuudal bolohoor bid aih her Ed ggui
2020-10-19
Zochin:
Өмнөөс нь санаа зовж оноо авдаг бүлэг улсууд монголд байна. Ховч архичин мөнгөнд дуртай новшнууд байнаа
2020-10-19
Юу хуцаад бнаа орсууд.:
Бид голын усаа далан босгож авч үлдэх хэрэгтэй. Ямар нэг шийдвэрээр яах юм. Шууд боогоод далан босгооч
2020-10-19
Zochin:
Cham shig bodoj setgeheeseee umnu tseeejee balbadag durakuuudaas bolj uls hugjdiggui yumshd!
ZOCHIN:
TCAHILGAAN STANTC BARIH GEJ BGAA YM BOLOV UU GEJ BODSON CHINI USNII URSATC ,IREEDUID SAIN BOLOH TIIM L AJIL YM BNASHDEE. USGUI MONGOLIIG HETERHII DOROMJLOHIIN. BAIGAL NUURIIG AVSAN N UNHENBIZDEE...TER BUU HEL MONGOLD MASH OLON HIIMEL NUURUUD HIIH HEREGTEI...
2020-10-19
иргэн:
Урдаас луу архирч байхад, ард байгаа баавгайтайгаа бид аятайхан байж өсөж томрох цагаа хүлээж, цаг хожих ёстой буюу.
2020-10-19
Битгий солиор ямар Оросын нутагт далан барьчихаа юу. Өөрийн унтагт юу барих нь ТЭНЭГ Оросуудад хамаагүй.
2020-10-19
Zochin:
Ene baigal orchin gedeg chini hil hyazgaar hamaaralguigeer bie bieneeseee hamaaraltai vaidiishd!! Yag chinii hamriiiin medreliiiin tseg chini chiniii tavhaitai chini holbootoi baidag shig.
zochin:
ESTOI NO SHUU OROSUUD HEZEE EKOLOGI GEDEG BAILAA DAA HARIN BID EKOLOGIIN TULVUR OROSOOS avah estoi orosiin tserguud manai gazar shoroog 70 jil talhlaa bizdee
2020-10-19
Mongolyn hugjild hamgiin ih gai bolj uls daa
2020-10-19
yes
2020-10-19
Зочин:
Муу монголууд
2020-10-19
Сда:
Муу оросууд
2020-10-19
Зочин:
Муу монголууд
Zichin:
Хун малгуй усгуй хэцуудэж бвйхвд оросууд яагаад биднийг дарамтлаад байнаа
2020-10-19
монгол:
оросууд бид нарыг 70 жил алж доромжилсон эд нэрт хамаагүй дандаа дээрэлхэж явах ёстой юм уу хулмас оросууд
2020-10-19
Оросууд уу, хятад уу?
yes
Toohgui bval yah ch ugui
2020-10-19
Nam bus irgen:
Ezen ni yumaa medej ereg ni usaa hashdagiimaa. Uursduu uch tuchnuun usan tsahilgaan stants barichihaad bidniig gants dalan barih geheer chyatsga tsarailtsgaagaad baihiim. Munhiin haraat bailgah husel chini butehgui ee "ah" naraa.
2020-10-19