Киргизийн үймээн: Нөхцөл байдал тогтворжжээ
2020-10-19

Парламентын сонгуулийн дүнгээс үүдэн үймээн самуунд автаад байсан Киргизийн нутаг дэвсгэр даяарх нөхцөл байдал тогтворжсон, хууль сахиулах байгууллагын ажилтнууд байдлыг хяналтдаа авсан гэж Киргизийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгджээ. 

 

Өнгөрсөн хоногийн хугацаанд Киргизийн хууль сахиулагчид 138 гэмт хэрэг, 107 үйлдлийг бүртгэсэн байна. Эдгээр хэргүүдийг нарийвчлан мөрдөн шалгахын тулд шуурхай мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн талаар Киргизийн Дотоод хэргийн яам онцолсон байна. 

 

Эргэн сануулахад, Киргизд парламентын сонгууль 10 дугаар сарын дөрөвний өдөр болсны дараа эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн юм. Парламентад суудал авч чадаагүй намын дэмжигчид Бишкекийн гудамжинд эсэргүүцлээ илэлрхийлэн, хотын захиргаа, олон нийтийн телерадиокомпани, парламент, засгийн газар болон Дотоод хэргийн яамны барилгыг эзлэн авч, шоронгоос хэд хэдэн улс төрчийг суллаж байв. 

 

Үүний дараа байдлыг тогтворжуулах үүднээс Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Киргизд онц байдал тогтоон, улмаар талуудын хэлэлцээр эхлэж, Ерөнхийлөгч шинээр сонгууль явуулахыг зөвшөөрөн, улмаар 10 дугаар сарын 15-ны өдөр огцорч байгаагаа зарласан юм. Түүний бүрэн эрх сайд нарын танхимын тэргүүн Садыр Жапаровт шилжсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 10-наас өмнө Киргизд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар болсон байна. 

 

Киргизийн үймээн: Толгойгоороо хөл хийж, эргээд эсрэгээрээ...

Shuud.mn
Сонин хачин