COVID-19: Вакцины туршилтад орсон хүн нас баржээ
2020-10-22 10:01

Англи-Шведийн хамтарсан AstraZeneca эмийн компани болон Оксфордын их сургууль хамтран гаргасан коронавирусийн вакцины туршилтад оролцож байсан сайн дурын оролцогч Бразилд нас баржээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна. 

 

Агентлагийн мэдэгдэлд "ёс зүй болон нууцлалыг хадгалах үүднээс" үхлийн шалтгааныг дэлгэхгүй хэмээн онцолжээ.  Вакцин гарган авсан AstraZeneca компани дээрх хэрэгтэй холбоотой тайлбар өгөхөөс татгалзан, албан ёсны байр суурь байхгүй гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Вакцины туршилтын аюулгүй байдлын үнэлгээний олон улсын хороо энэхүү хэргийг хэсэгчлэн шалгаж, туршилтыг үргэлжлүүлэхийг санал болгосон гэнэ.

 

Бразилийн хэвлэлүүд "олон улсын судалгаатай ойр эх сурвалжаас авсан" гэж онцлон мэдээлэл дамжуулахдаа нас барсан эр COVID-19-ийн хүндрэлээс болж амиа алдсан, гэхдээ туршилтын хүрээнд түүнд плацебо /shuud.mn: плацебо гэдэг нь "эм" гэж өвчтөнд итгүүлэн өгдөг эмчилгээний шинж чанаргүй мөн хоргүй бодис/ өгч байсан гэжээ.

 

Оксфордын их сургууль вакциныг аюулгүй, туршилт үргэлжилж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Вакцин аюулгүй гэдгийг хөндлөнгийн шалгалт тогтоосон гэж Оксфордын их сургуулийн мэдэгдэлд онцолжээ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын эхээр AstraZeneca компанийн вакцины туршилтыг зогсоож байв. Японд туршилтад хамрагдсан нэгэн сайн дурын оролцогчид хүндрэл илэрсний улмаас ийнхүү туршилтыг түр зогсоож байлаа. Үүнээс өмнө, туршилтыг зогсоох арга хэмжээг өнгөрсөн зун ч авч хэрэгжүүлж байсан бөгөөд гэхдээ бүх асуудлыг шийдвэрлэсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгдэж байсан юм. 

Вакцин хийлгэсний дараа 5 хүн нас барсан нь иргэдэд эргэлзээ төрүүлжээ

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
er ni angliin hiisen chine turshilt dandaa l ayultai baidag, oor emyydiin turshilt deerch dandaa yhdeg shdee
2020-10-22
Za tegeed hilee haagaad bsan ni deer bn daa.
2020-10-22