Путин: Навальныйг Герман руу нисэх зөвшөөрөл өгөхийг би даалгасан
2020-10-23

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный Омскийн эмнэлэгт ухаангүй хүргэгдэн, эмчлүүлж байх үед Cinema for Peace сан түүнийг Германд эмчлүүлэхээр Оросын Омск хот руу онгоц илгээсэн ч өвчтөнийг тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй удсан талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Харин тухайн үед  Алескей Навальныйг Берлин рүү эмчилгээнд явахыг нь зөвшөөрөхийг прокурорт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бичелэн даалгасан гэж мэдэгджээ. Путин "Валдай" мэтгэлцээний клубын хурал дээр мэдэгдэл хийхдээ "тэр хүнийг эрх баригчид үнэхээр л хордуулахыг хүссэн бол түүнийг Герман руу эмчилгээнд явуулах байсан нь юу л бол" хэмээсэн байна. 

 

"Энэ иргэний эхнэр нь надад хандмагц би тэр даруйд нь түүнийг шүүхийн ажиллагаатай холбоотой зарим хязгаарлалттай байсан ч хилийн чанад руу эмчилгээнд явах бүхий л боломжийг шалгах үүргийг прокурорт өгсөн. Тэр шүүхийн ажиллагаатай холбоотойгоор хил давах боломжгүй байсан юм" хэмээн Владимир Путин мэдэгджээ. "Гэсэн ч би Прокурорын Ерөнхий газарт хандан түүнийг хилийн чанадруу явах зөвшөөрөл өгөхийг хүссэн, тэгээд тэр явсан" хэмээн Оросын Ерөнхийлөгч онцолжээ. 

 

Валдай клубын хурлын үеэр мэдэгдэл хийхдээ тэрбээр Германд Навальныйн шинжилгээнээс "Новичок-ийн ул мөр олдсон" гэх мэдээллийн талаар мөн байр сууриа илэрхийлсэн байна.

 

"Бид бүрэн гүйцэт судлаж, эрүүгийн хэрэг үүсгэхэд шаардлагатай хуульзүйн үндэслэлтэй болохын тулд бидэнд биологийн материал болон албан ёсны дүгнэлтээ өгөөч гэж хэдэнтээ хэлсэн. Гэтэл юу ч өгөхгүй байна! Яагаад гэдгийг та бүхэн хэрхэн тайлбарлах вэ? Тайлбар байхгүй" гэж Путин мэдэшдсэн байна.

 

Мөн Оросын тал энгийн л зүйл хүссэн, Германтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд ажиллаж, Прокурорын газар албан ёсны хүсэлтүүдийг удаа дараа тавьсан гэдгийг Оросын Ерөнхийлөгч онцолсон байна. Түүнчлэн Навальныйд тохиолдсон хэргийг хамтран судлах саналыг ч тавьсан гэдгийг Путин онцолжээ. 

 

Түүнчлэн Химийн зэвсгийг хориглох байгууллагад материал шилжүүлсний дараа өөр мэдэгдэл гарч, "Новичок" биш, өөр бодисоор хордуулсан байж болзошгүй гэж мэдэгдсэн талаар Оросын Ерөнхийлөгч мөн онцолсон байна. "Энэ нь тэгээд "Новичок" мөн юм уу, биш юм уу? Анх хэлж байсан үгсэд нь эргэлзэж эхэллээ" хэмээн Путин мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр Навальныйн бие гэнэт муудан, улмаар түүнийг Омск хотын эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг ухаангүй байдалтайгаар Германы Шарите эмнэлэгт хүргэж байв. Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байсан бол хожим нь Германы шинжээчид үүнийг баталсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.

Навальный: Бидэнд одоо нотолгоо бий

Shuud.mn
Сонин хачин
Урвагчдаас хамгийн адгийн үйлдлүүд л гарна.тэднээс сайн сайхан чанар хэзээ ч гарахгүй.
2020-10-24
irgen:
Putin hynleg zangaasaa bolj joohon aldaad baigaa hodorkovskiig bas eej ni yhlee geed guigaad baihaar sullasan chin shuud gadnii orond garaad gadniihantai niileed orosiin esreg uhuulgaa hiigeed, muulaad ehelsen odoo hyrtel
2020-10-23
Зочин:
Муусайн эсэргүүнүүд хэзээд л ачийг нь багаар хариулна шүү дээ!
2020-10-23