Карабах: Арменийн Ерөнхий сайдын гэргий тулаанд оролцоно
2020-10-27

Арменийн Ерөнхий сайдын гэргий Анна Акопян цэргийн бэлтгэлд хамрагдаж, Карабах руу "эх орныхоо хилийг хамгаалахаар явах" -аар төлөвлөсөн талаараа мэдэгджээ.

 

"Маргаашаас эхлэн миний оролцсон, 13 эмэгтэйгээс бүрдсэн отряд цэргийн бэлтгэлээ эхлүүлнэ. Бид эх орон, үнэт зүйлээ дайсанд алдаж болохгүй" хэмээн Акопян Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

 

Уулын Карабах дахь Армени, Азербайжаны хоорондын тулаан үргэлжилсээр байгаа юм. Өчидөр буюу 10 дугаар сарын 26-нд гал зогсооно гэж АНУ, Армени, Азербайжан хамтарсан мэдэгдэл гаргаж байсан ч гал зогсоох гурав дахь оролдлого талаар болсон. Гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар 08:00 /shuud.mn: Улаанбаатарын цагаар 12:00 / цагт эхэлсэн ч төд удалгүй талууд нэгнээ тохиролцоог зөрчсөн гэж буруутган мэдэгдэл хийж эхэлсэн юм. 

 

Карабах дахь хямрал

Уулын Карабахд есдүгээр сарын 27-ны өдөр нөхцөл байдал хурцадсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд өрнөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Уулын Карабах 1988 онд Азербайжаны бүрэлдэхүүнээс тусгаарласнаас үүдэлтэй хоёр талын сөргөлдөөн 1994 он хүртэл үргэлжилж, зэвсэгт мөргөлдөөн 1994 онд Орос болон Киргизийн зуучлалаар зогсож байлаа. 

 

Олон улсын оролцоотойгоор хэлэлцээрийн замаар шийдвэрлэх гэж хичээсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ийнхүү өнгөрсөн сарын сүүлээр талууд тулалдаж эхэлсэн юм. Улмаар Арменийн тал дайны байдал, бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлаж, 18-55 насны эрчүүдийг улсаасаа гарахыг хориглосон. Азербайжанд хөл хорих цаг тогтоон, хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. 

 

Карабах: Гал зогсоох гурав дахь оролдлого талаар болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Armen busgui:
Ongo Mongo-d eh oron gazar shoroogoo zardag buzaruud bid bish ee! Chinii aris tur zuuriinh!!! Gazar shoroo maani ur hhuuhduuded uldej tend amidral urgeljleh!!!
2020-10-27
irgen:
eh ornii toloo gej eniig l helne....
2020-10-27
Мс:
Ийм гоо үзэсгэлэн дайтаад явах гэж үрэгдчих вий дээ хайран
2020-10-27
Armen busgui:
Ongo Mongo-d eh oron gazar shoroogoo zardag buzaruud bid bish ee! Chinii aris tur zuuriinh!!! Gazar shoroo maani ur hhuuhduuded uldej tend amidral urgeljleh!!!