Карабах: Иран сөргөлдөөний бүсийн ойролцоо цэргээ татжээ
2020-10-27

Ираны Исламын хувьгалын харуулуудын корпус Ираны нутаг дэвсгэрээс холгүй орших, Уулын Карабахд цэргийн мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед Азербайжан, Арменитэй залгаа улсын хилээ хамгаалах үүднээс улсынхаа баруун хойд хэсэгт цэрэг татан төвлөрүүлжээ.

 

"Корпусын танкууд болон цэргийн техникүүдийг Азербайжан болон Арменитэй залгаа хилийн орчим байх Жульфа, Ходаафарин хотуудад байрлуулсан. Энэ арга хэмжээ нь Ираны нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах зорилготой" хэмээн Исламын хувьгалын харуулуудын корпусын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Азербайжан, Армени улс 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр дахин мөргөлдөж эхэлсэн юм. Уулын Карабахын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн анх 1988 онд эхэлж, 1992 онд зэвсэгт мөргөлдөөн болж байлаа.

 

Карабах: Арменийн Ерөнхий сайдын гэргий тулаанд оролцоно

Shuud.mn
Сонин хачин