Сингапур Солонгосын хоёр вакциныг хэрэглэхээс татгалзав
2020-10-28

Сингапурын эрх баригчид Sanofi болон  SK Bioscience компанийн бэлдмэлийг ашиглан томуугийн эсрэг хийж байсан вакцинжуулалтыг түр зогсоожээ. Энэ шийдвэр нь дээрх компаниудын вакциныг хийлгэсний дараа Өмнөд Солонгост 59 хүн нас барсантай холбоотой гэнэ. 

 

Сингапурын Эрүүл мэндийн яам 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн  Sanofi болон  SK Bioscience компанийн вакциныг тарихаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Эдгээр вакцинууд Өмнөд Солонгост хүмүүс хийлгэснийхээ дараа нас барсан долоон вакцинд багтаж байжээ. Хэдийгээр Сингапурт вакцины улмаас хүн нас барсан тохиолдол гараагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс дээрх вакцинуудыг иргэдэд хийхээ зогсоохоор шийдсэн байна. 

 

Харин бусад төрлийн импортын вакциныг ашиглаж болох бөгөөд Өмнөд Солонгосын вакцинтай холбоотойгоор БНСУ-ын Засгийн газартай байнгын холбоотой байж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа хэмээн Сингапурын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгост улирлын томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 60 орчим болсон байна. Гэсэн ч энэ улс вакцинжуулалтаа зогсоогоогүй бөгөөд нас баралт вакцинаас хамааралгүй гэж албаныхан удаа дараа мэдэгдсэн юм. 

 

Өнгөрсөн онд Өмнөд Солонгост 1500 гаруй өндөр настан томуугийн вакцин хийлгэснээсээ хойш долоо хоногийн дотор нас барсан байна. Тухайн үед мөн л нас баралт вакцинжуулалттай хамааралгүй гэж Засгийн газар мэдэгдэж байв. 

 

БНСУ-д вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо 48 болжээ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Нямхүү ноёнтон хардаггүй юм уу, вакцинаас болж Солонгост хүн үхээгүй л гэж яриад байх юм, өөрөө худалдаж авсан болохоор Монгол хүн үхэх хамаагүй, зөвхөн вакцинаа л шахахыг бодоод байна уу?
2020-10-29
Солонгост нүдэндээ давхрага хийлгэсэн хүн сохорсон хэрэг гарчээ
2020-10-28
Вакцинаар хүн амаар цөөлөх гэж байгаа юм байх даа
2020-10-28
Өнгөрсөн жил 1500 хүн үхсэн байхад бас вакцинаас болоогүй гэж үзэж байгаа аймаарийн
2020-10-28