ОХУ-ын ЭМЯ эмч нарыг коронавирусийн талаар олны өмнө ярихыг хоригложээ
2020-10-29

ОХУ-ын Эрүүл мэндийн яам Орос дахь коронавирусийн тахлын талаар сэтгүүлчидтэй болон олны өмнө ярихыг эмч нарт хоригложээ. Энэ талаарх сайдын тушаалыг База сувгийн Телеграмд нийтэлсэн байна. 

 

Тушаалд, коронавирусийн талаарх аливаа сэдвээр тайлбар, байр суурь өгөх бол яамны хэвлэлийн албанаас амаар болон бичгээр зөвшөөрөл авах ёстой хэмээн заажээ. Улмаар энэ тушаалыг эмнэлгийн байгууллагуудын удирдлагуудад хаягласан байна. Тушаал дээрх огноо нь 10 дугаар сарын 27 гэсэн байх ч албан ёсоор ийм тушаал гарсан талаар мэдэгдэл хийгээгүй аж.

 

Энд дуулгахад, ОХУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэхэд л 16,2 мянган тохиолдол шинээр илэрсэн байна. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол 1 563 975 болж, үүнээс 1 171 301 хүн эдгэрч, 26 935 хүн нас баржээ. 

COVID-19: Европт байдал хүндэрч, Франц дахин хөл хорио тогтоов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
көөркийс:
дотроо замбараагүй алдчихсан, хэн хаанаас халдав, хэнд халдаав гэж хөөх ямар ч аргагүй болоо биз
2020-10-29