Туркийн газар хөдлөлт: Амиа алдсан хүний тоо 98 болжээ
2020-11-03

Туркийн Измир мужид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 98 болжээ. Энэ талаар Туркийн Онц байдлын газар мягмар гаригт мэдээлсэн байна. 

 

"Газар хөдлөлтийн улмаас 98 хүн амиа алдсан. Байгалийн гамшгийн улмаас 994 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэнээс 847 нь эмнэлгээс гарсан" хэмээн Онц байдлын газрын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Одоогоор 147 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Измир хотод таван барилгын нуранги дээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

 

Өнгөрсөн баасан гарагт буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Туркийн Измир мужийн Сеферихисар хотоос холгүйхэн 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт Эгейн тэнгист, 16,54 км гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 658 чичиргээ болсноос 40 орчим нь дөрвөөс дээш магнитудын хүчтэй байсан гэнэ. Газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ хөрш зэргэлдээх Грек улсад ч мэдрэгдсэн бөгөөд энэ улсад 20 хүн амиа алджээ.

 

Турк: Газар хөдлөлтөөс 65 цагийн дараа бяцхан охиныг аварчээ

Shuud.mn
Сонин хачин
Petr Buzek:
Танд зээл хэрэгтэй юу???? Хувийн зээл эсвэл Бизнесийн зээл үү???? Энэ талаар надтай ярилц. ХОЛБОО БАРИХ НЭР: Ноён Петр Бузек, Хэрэв сонирхож байвал бидэнтэй холбогдоно уу::::::petrbuzekloanfirm@gmail.com Яг одоо Whatsapp: +639451256230
2023-02-15