Австри: Халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2020-11-03

Австрийн Вена хотод даваа гарагийн үдэш алан хядах ажиллагаа болж, нэг хүн амиа алдаж 15 хүн шархадсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Австрид алан хядах ажиллагаа болж, Вена хотыг хамгаалалтад авав
 

Вена хотын төвд сүмийн ойролцоо болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо хоёр болж нэмэгдсэн талаар хотын дарга Михаэль Людвиг мээдэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

"Нэг эрэгтэй амиа алдсан. Үүний араас бууны шархны улмаас нэг эмэгтэй амиа алдлаа" хэмээн хотын дарга мэдэгдсэн байна. Амиа алдсан эмэгтэйг эмнэлэгт хүргэн, эмч нар амь насыг нь аврахаар хичээсэн ч эмэгтэй шархаа даалгүй нас баржээ.

 

Вена хотод 11 дүгээр сарын хоёрны үдэш буудалцаан эхэлсэн бөгөөд хотын өөр өөр цэгээс хэд хэдэн гэмт хэрэгтэн халдлага үйлдсэн байна. Албаны мэдээллээр, буудалцааны үеэр нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсаны дотор цагдаагийн нэг алба хаагч багтаж байгаа гэнэ. Австрийн Гадаад хэргийн яам болон бусад албаны этгээдүүд болсон хэргийг алан хядах ажиллагаа хэмээн нэрлээд байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин