Карабах: Сөргөлдөөнийг энхийг сахиулагчид зохицуулахаар болов
2020-11-10

Уулын Карабахын сөргөлдөөний бүсэд Оросын энхийг сахиулагчдыг оруулахаар болжээ. Энэ талаар Орос, Армени, Азербайжаны төрийн төргүүнүүдийн бүс нутаг дахь байлдааны ажиллагааг зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн гэж "Sputnik Армения" мэдээллээ.

 

Мэдэгдэлд дурдсанаар, энхийг сахиулагчдыг Армени, Уулын Карабахыг холбосон Лачинскийн хонгил болон сөргөлдөөний шугмын дагуу байршуулах гэнэ. Энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд 1960 цэргийн алба хаагч багтах бөгөөд тэд буудлагын зэвсэг, 90 хуягт тээвэрлэгч, 380 нэг автомашин болон тусгай техниктэй байх аж.

 

Оросын энхийг сахиулагчдыг оруулахтай зэрэгцэн Уулын Карабахаас Арменийн цэргүүд гарах юм байна. Энхийг сахиулагчдыг таван жилийн хугацаатайгаар байршуулах бөгөөд хугацаа дуусахаас хагас жилийн өмнө аль ч тал энхийг сахиулагчдыг байршуулахыг зогсоох тухай мэдэгдэл гаргахгүй бол хугацаа дахин таван жилээр сунгагдах юм байна.

 

Түүнчлэн Оросын Холбооны аюулгүй байдлылн албаны Хилийн албаны байгууллагууд Азербайжан болон Нахичеваны автономт бүгд найрамдах улсын баруун бүс нутгууд хоорондын тээврийн харилцаанд хяналт тавихаар болжээ. Энэхүү мэдэгдэл гарсан талаар Арменийн Ерөнхий сайд Николь Пашинян 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлсэн бол Кремль ч мөн энэ мэдээллийг баталсан байна. 

 

Мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Уулын Карабахд Оросын төдийгүй Туркийн энхийг сахиулагчид байршина гэж мэдэгдлээ. "Карабахын энхийг сахиулах төвд Орос төдийгүй Туркийн цэргийн албан хаагчид байрлана" хэмээн тэрбээр ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ онцолсон байна. 

Карабах дахь хямрал

Сүүлийн үед Азербайжаны цэргүүд бүс нутгийн гол хэсэгт тооцогддог Шуша хотыг хяналтад авснаар хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нийслэл Степанакерт рүү шууд гал нээх боломжтой болжээ.

 

Уулын Карабахд есдүгээр сарын 27-ны өдөр нөхцөл байдал хурцадсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд өрнөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Уулын Карабах 1988 онд Азербайжаны бүрэлдэхүүнээс тусгаарласнаас үүдэлтэй хоёр талын сөргөлдөөн 1994 он хүртэл үргэлжилж, зэвсэгт мөргөлдөөн 1994 онд Орос болон Киргизийн зуучлалаар зогсож байлаа. 

 

Олон улсын оролцоотойгоор хэлэлцээрийн замаар шийдвэрлэх гэж хичээсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ийнхүү өнгөрсөн сарын сүүлээр талууд тулалдаж эхэлсэн юм. Улмаар Арменийн тал дайны байдал, бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлаж, 18-55 насны эрчүүдийг улсаасаа гарахыг хориглосон. Азербайжанд хөл хорих цаг тогтоон, хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. 

Ильхам Алиев: Карабахд буулт хийх боломж улам багасаж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хөгийн оросуудыг харахаар инээд хүрээд байдгийн газар нутаг том хойд Солонгос л гэсэн үг тэднээс их ялгаа үгүй болой
2020-11-13
zochin:
Manai enhiig sahiuldaguudiig abaach
2020-11-10