Армени: Эмх замбараагүй байдлын үеэр Парламентын дарга гэмтжээ
2020-11-10

Уулын Карабах дахь дайныг зогсоох Азербайжан, Орос, Арменийн хамтарсан мэдэгдэлд Арменийн Ерөнхий сайд гарын үсэг зурсныг арменичууд эсэргүүцэн, Парламентын ордон руу дайран орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Дайн зогсоохыг "эсэргүүцсэн" арменичууд Парламент руу дайрав

Мягмар гарагт шилжих шөнө Арменийн нийслэл Ереван хотын төвд болсон эмх замбараагүй байдлын үеэр Парламентын дарга Арарат Мирзоян гэмтсэн байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян Фейсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

"Үл мэдэгдэх бүтэхгүй этгээдүүд Арарат Мирзояныг зоджээ. Түүнд мэс засал хийж байгаа, амь насанд нь аюулгүй" хэмээн Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэн байна.

 

Карабахын дайныг зогсоохыг эсэргүүцэгчид одоо Арменийн Парламентын хурлын танхимд байгаа бөгөөд нөхцөл байдал хүнд байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ.Вести агентлагийн мэдээлснээр, эсэргүүцэгчид Парламентын хурлын танхим руу орсныхоо дараа хоёр хуваагдаж, нэг нэгэнрүүгээ хашгиран, хуванцар сав шидэлцэж байгаа гэнэ. Парламентын танхим руу орсон зорилго нь тодорхойгүй тэд өөр хоорондоо сөргөлдөж эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин