Алиев Оросын онгоцыг сөнөөсний төлөө Путинээс уучлалт гуйв
2020-11-10

Арменид Оросын Ми-24 нисдэг тэргийг Азербайжаны тал устгасан талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй ярилцах үеэрээ уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлжээ. 

 

Азербайжаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлснээр, Ильхам Алиев Путинтэй утсаар ярилцах үеэрээ уучлалт гуйн, болсон хэрэгт буруутай хүмүүс шийтгэлээ хүлээнэ гэж цохон тэмдэглэсэн байна. 

 

"Ерөнхийлөгч Алиев амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж байгааг дамжуулахыг хүссэний дээр шархадсан нисгэгчийг түргэн эдгэхийг ерөөсөн" хэмээн Азербайжаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Оросын Ми-24 нисдэг тэргийг байлдаан явагдаж буй бүсээс гадна, Арменийн нутаг дэвсгэрт Азербайжаны цэргүүд буудан сөнөөсөн юм. Үүний улмаас экипажийн хоёр гишүүн амиа алдаж, нэг нь шархадсан байна. РЕН ТВ сувгийн мэдээлснээр, нисдэг тэрэг сүйрэх үед экипажийн дарга болон хөлгийн техникч амиа алдаж, нисгэгч аврагдаж чаджээ. 

 

Энэ хэргийн хариуцлагыг хүлээнэ гэдгээ Азербайжан хүлээн зөвшөөрсний дээр нисдэг тэрэг сөнөөсөн явдлыг санаандгүй хэрэг байсан хэмээн мэдэгдсэн байна. Азербайжаны мэдээлснээр, нисдэг тэрэг үдшийн бүрийд радарын үзэгдэх орчны бүсээс гадна нисэж явсан гэнэ. Улмаар Азербайжан ОХУ-д хандан уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсний дээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоход бэлэн хэмээн мэдэгдсэн юм. 

 

Карабах: Сөргөлдөөнийг энхийг сахиулагчид зохицуулахаар болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uchlalt guisan ch gsn hiidege hiigeed ablaa chd azerbaijan min♥️??
2020-11-13
Ard:
Tom gurnii umnu gulug bolno gej enedee
2020-11-11
zochin:
AZERUUD ALDAA GARGAJEE. OROSUUDAD NYATSLUULAX GEJ BAIGAA YUM OROLDOJ BAIJ
2020-11-10