COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 52 саяыг давлаа
2020-11-12

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол пүрэв гарагт 52 саяыг давжээ. Энэ талаар олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн тооцоолдог Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна.

 

Их сургуулийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 12-ны пүрэв гарагийн байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо  52 041 515 болж, үүнээс 1 282 184 хүн нас барсан бол 33 870 032 хүн эдгэрчээ. 

 

Халдварын тоогоор тэргүүлж байгаа улс нь АНУ бөгөөд энэ улсад 10 392 702 тохиолдол илэрч,  241 047 хүн нас барсан бол 3 997 175 хүн эдгэрчээ. АНУ-ын араас халдварын тоогоор Энэтхэг бичигдэж байгаа юм. Тус улсад коронавирусийн халдварын тохиолдол  8 636 011 бүртгэгдсэнээс  127 571 хүн нас барж, 8 013 783 хүн эдгэрчээ. Гуравдугаар байранд Бразил улс бичигдэж байна. Энд халдварын тохиолдол 5 747 660, нас баралт 163 368, эдгэрсэн тохиолдол 5 222 937 бүртгэгджээ. 

 

Хойд хөрш ОХУ хамгийн их халдвар тархсан орнуудын жагсаалтад тавдугаарт бичигдэж байна. Оросын Коронавирустэй тэмцэх холбооны шуурхай штабын мэдээлснээр, 1 836 960 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1 369 357 хүн эдгэрч, 31 593 хүн нас баржээ.

 

COVID-19: ОХУ вакцинаа олноор үйлдвэрлэж, чага мөөгийг сонирхож эхлэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин