Сансрын жуулчдын эхний бүлэг 2021 онд сансарт аялна
2020-11-17


Орос улс "Союз" хөлгөөр жуулчдын анхны бүлгийг Олон улсын сансрын станц руу 2021 оны 12 дугаар сарын наймны өдөр илгээж магадгүй талаар Вести агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын сансрын нисгэгч болон хоёр жуулчныг суулгасан "Союз" сансрын хөлөг ирэх оны 12 дугаар сарын наймны өдөр Байконураас хөөрөх гэнэ. Тэд 12 дугаар сарын 20-ны өдөр эх дэлхийдээ буцаж ирэх ёстой аж. "Энергия" пуужин, сансрын корпорацийн нислэгийн хөтөлбөрийн төсөлд сансрын хөлгийг Оросын ямар сансрын нисгэгч жолоодох талаар хараахан тусгагдаагүй байна.

 

Жуулчдын нэрсийг 2021 оны нэгдүгээр сард зарлах аж. Нислэгийн өртгийг албан ёсоор зарлаагүй, гэхдээ 2000-аад оны эхээр 10 хоногийн нислэг 20-50 сая долларын өртөгтэй байсан гэж эх сурвалж мэдээлжээ. Тухайн үед ийм нислэгийг Space Adventures компани үйлдэж байсан бөгөөд энэ компани саяхныг хүртэл дэлхийн цорын ганц сансрын аялал жуулчлалын оператор байв. Харин саяхнаас зах зээл дээр Axiom Space гэх шинэ компани бий болсон. Энэ компани Илон Маскийн хөлгүүдээр нислэгийн үйлчилгээ үзүүлдэг аж. 

ШИНЭ ЭРИН: Space X-ийн сансрын хөлөг хөөрлөө

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ха ха ха
2020-11-17