COVID-19-ийн улмаас Манжуур хотыг хаажээ
2020-11-23


Өвөр Монголын Манжуур хотыг коронавирусийн улмаас хааж байгаа талаар Хятадыг Үндэсний телевиз мэдээлжээ. Гэхдээ энэ хотод нөхцөл байдал хүндрээгүй, албан ёсны мэдээллээр коронавирусийн халввар авсан хоёр тохиолдол илэрсэн гэнэ. 

 

Хэдийгээр цөөн тохиолдол илэрсэн ч Хятадын эрх баригчид шуурхай хатуу арга хэмжээ авч байгаа юм. Тодруулбал хотын бүх хүн амыг тестэд хамруулахаар болсон бөгөөд  ингэснээр 170 мянга гаруй хүн коронавирусийн тест өгөх аж. Манжуур хотод хурал, олон нийтийн арга хэмжээг хориглож, зугаа цэнгээний газрууд, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулиуд хаагдсан байна. Түүнчлэн Хятадын бусад бүс нутгуудаас ирэх зорчигчийн урсгалыг бүрэн зогсоожээ.

 


Хятадын авч хэрэгжүүлж буй энэхүү хатуу арга хэмжээг дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлыг зогсоох цорын ганц боломжит арга гэж шинжээчид үнэлж байгаа юм. Аюулт өвчний анхны голомт болж байсан Хятад улс хэдхэн сарын дотор нөхцөл байпдлыг хяналтадаа оруулж чадсан. Ингэснээр хаврын төгсгөлөөр нэг тэрбум гаруй хүн амтай энэ улсад коронавирусийн тархалт зогссон юм. Одоо хоногт 10 гаруй тохиолдол илэрч байгаа бөгөөд энэ нь тус улсын хүн амтай харьцуулахад тун бага тоо гэж шинжээчил онцолж байна. 

 

Мөн Хятад улс хэд хэдэн вакцин боловсруулж , туршилтын сүүлийн шатанд хүргэсэн бөгөөд эрсдлийн бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулсан талаар тус улсын Үндэсний эмзүйн группп мэдээлжээ.

 

Тодруулбал, БНХАУ-ын сая орчим иргэн коронавирусийн вакцинд хамрагдсан бөгөөд тэдэнд туршилтын вакцины сөрөг нөлөө илрээгүй гэж группийн захирал Лиу Цзичжи мэдэгдсэнх байна. Туршилтын вакцинжуулалт долдугаар сард эхэлж, төрийн албан хаагчид, гадаад улс орнуудын оюутнууд болон гадаадын иргэдтэй харилцдаг ажилтай иргэдэд коронавирусээс сэргийлэх тарилга хийжээ.

 

Одоогоор Хятадад коронавирусээс сэргийлэх дөрвөн вакцин клиникийн туршилтын сүүлийн шатанд явж байгаа ч үр дүнг батлах баттай баримт хараахан гараагүй байгаа юм. 

Цар тахлыг ЯЛСАН Хятад буюу тэд үүнийг хэрхэн хийв?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэтэрхий сүржин мэдээлэл юм шиг. Харин богино хугацаанд бүх хүнээ шинжилгээнд хамруулсан гэдэг нь сонирхолтой хэрэгжүүлж чадвал үр дүнтэй юм шиг санагдлаа. Ер нь манайд санаагаар болдог бол шинжилгээгээ маш хурдтай сайн аваад эмчилгээний хариу арга хэмжээгээ сайн аваад мөн тодорхой аюулгүй түвшинд блансыг нь бариад байвал болчихоор л байх шиг. Тэгэхгүй гардан тулаан энэ тэрээ гээд дээрээс нь ард иргэдээ айдас цочролд оруулаад гарсан шийдвэр болгон нь хөдөлгөөнтэй бай шиг байхаар бухимдал төрүүлэхээр л байх юм байна шүү
2020-11-23
h bvhniii:
bvhniiii muu yum hujaagaas baij naad ahaaa otrooo garchaaasai
2020-11-23