"Спутник V" вакцин Модернагийн вакцинаас хямд байна
2020-11-23

Нэг хүнд тарилга хийхээр тооцоологдсон, Оросын "Спутник V" вакцины иж бүрдэл Америкийн Модерна компанийнхаас хямд байна гэж Оросын вакцин үйлдвэрлэгчид мэдэгджээ. Тэд Модерна компанийн ерөнхий захирал вакцинийхаа үнийг зарласны дараа энэ мэдэгдлийг хийсэн байна. 

 

MODERNA: Вакцины үнэ 25-37 доллар байна
 

"Спутник V"  вакцины үнэ хамаагүй доогуур байна" гэж үйлдвэрлэгчид Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Гэхдээ нарийн тогтсон үнийг ирэх долоо хоногт зарлах гэнэ. 

 

Түүнчлэн Модерна вакциныг хийлгэхэд нэг биш хоёр тун шаардлагатай гэдгийг Оросын үйлдвэрлэгчид анхааруулсан байна.

 

"Pfizer болон Moderna-ийн вакцины нэг тунгийн зарласан үнэ 19.50 болон 25-37 доллар. Тэгэхээр нэг хүнд 39 болон 59-74 долларын вакцин хийнэ гэсэн үг" хэмээн Оросын вакцин үйлдвэрлэгчид Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Оросын вакцин нь дээр дурьдсан Америкийн вакцинуудтай адил хоёр тунгаар хийгдэх бөгөөд Гамалеян нэрэмжит төвд үйлдвэрлэсэн "Спутник V" вакциныг 92 хувийн үр дүнтэй гэж боловсруулагчид нь мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин