Москвад мөсөн гулгуурын талбайнууд нээгдэж байна
2020-11-27

Баасан гарагаас эхлэн Москва хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хиймэл мөстэй мөсөн гулгуурууд ажиллаж эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээллээ. Гулгахаар ирсэн хүмүүс QR кодоор зайлшгүй бүртгүүлэх бөгөөд үнэ төлбөргүй үйлчлэх талбай дээр ажилтнууд хүмүүсийн тоо хэтэрвэл хязгаарлалт хийх бол төлбөртэй талбайнуудад тусгайлсан хуваарийн дагуу үйлчлүүлэгчдийг оруулах аж. 

 

Гулгуурын талбайн тэшүүр түрээслэх болон хувцас солих хэсгүүдэд хувийн хамгаалалтын хэрэгслүүд ашиглах ёстойн дээр талбай руу орох үед үйлчлүүлэгчдийн биеийнх халууныг хэмжих юм байна. Өндөр халуунтай бол үйлчлүүлэгчдийг дотогш нэвтрүүлэхгүй аж. 

 

Энд дуулгахад Москва хотод коронавирусийн тархалтын улмаа 65-аас дээш насныхан болон архаг хууч өвчинтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байх журмыг нэгдүгээр сарын 15 хүртэл сунгасан. Түүнчлэн нэгдүгээр сарын 15 хүртэл зоогийн газар, кафе, баар 23.00 цаг хүртэл ажиллах юм. 

 

COVID-19: Москва нэгдүгээр сарын 15 хүртэл хязгаарлалтад амьдарна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин