Британийн эрдэмтэд Оросын вакциныг хүлээн зөвшөөрөв

Оросын "Спутник V" вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл нь итгэл үнэмшил төрүүлэхүйц мэдээлэл гэж Британийн вирус судлал, тахал судлалын салбарын шинжээчид мэдэгджээ. Энэ талаар тэр Канадын СВС сувагт өгсөн тодруулгадаа онцолсон байна.
Клиникийн туршилтын дүнд 95 хувийн үр дүн харуулсан "Спутник V" вакцины талаар Лондонгийн эрүүл ахуй, анагаах ухааны их сургуулийн профессор Стивен Эванс байр сууриа илэрхийлэхдээ "Оросын вакцин хангалттай үр дүнтэй гэдгийг судалгааны мэдээллүүд гэрчилж байна. Эдгээр үр дүн нь бид бусад вакцинаас ажигласан үр дүнтэй нийцэж байгаа" хэмээжээ.
Эргэн сануулахад, Орос улс дэлхийн анхны коронавирусийн вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн юм. "Спутник V" гэж нэрлэсэн энэ вакциныг Оросын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд боловсруулан, зургаа болон долдугаар саруудад клиникийн туршилтад оруулсан.
Судалгааны завсрын дүнгээр, өвчтөн энэхүү вакцины эхний тунг хийлгэснээс 42 дахь хоног дээр үр дүн нь 95 хувь гэж гарчээ. Энд дуулгахад, Америкийн Модерна компанийн вакцины үр дүн 94 хувь, Америкийн Pfizer Германы BioNTech компанитай хамтран гаргасан вакцин 95 хувийн үр дүнтэй гэж зарлаад байгаа юм.
Вакцины сураг: Чинээлэг орнууд хэдийнэ ВАКЦИН НӨӨЦӨЛЖЭЭ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ