Модерна вакциныг нэвтрүүлэхэд ойрхон байна
2020-12-01

АНУ-ын Модерна компани коронавирусийн эсрэг вакцинаа ашиглахыг дэмжихийг хүссэн өргөдлөө Америкийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газарт (FDA) гаргажээ. Ийнхүү хүсэлт гаргасны дараа тус компанийн хувьцаа 20 хувиар өсч, нэгж хувьцаа 152.74 ам.долларт хүсрэн байна. 

 

"Модернагийн mRNA-1273 вакцин ашиглалтыг шуурхайлан бүртгэхийг хүссэн мэдээллийг FDA-д илгээсэн" хэмээн компани Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Модерна компанийн хүсэлтийг дээрх байгууллага энэ сарынх 10-ны өдөр авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус компани хүсэлт гаргахаасаа хэдэн цагийн өмнө туршилтын гурав дахь шатны дүнгээр вакцин өндөр үр дүн үзүүлсэн талаар зарласан юм. Тодруулбал Модернагийн вакцины үр дүн 94.1 хувь харин коронавирусийн халдвар хүндрэхээс сэргийлэх тал дээр үр дүн нь 100 хувь гэж мэдэгдсэн. Мөн тус компани өмнө нь вакцинаа худалдах хэд хэдэн гэрээ байгуулсны дотор Европынх холбоо 140 сая тун вакцин авахаар тохиролцжээ. 

Вакцины сураг: Чинээлэг орнууд хэдийнэ ВАКЦИН НӨӨЦӨЛЖЭЭ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин