Австралийн цэргийн зурагтай жиргээг Твиттер устгасангүй
2020-12-02

 

Австрали, Хятадын харилцааг улам хурцдахад нэрмээс болсон жиргээг Твиттер устгасангүй.

 

Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Австралийн цэргийн алба хаагчдын гэмт хэргийн тухай гэрэл зураг нийтэлж, тайлбар оруулсныг Твиттер "эргэлзээтэй материал агуулж байж болзошгүй медиафайл" хэмээн тэмдэглэсэн байна. Харин Австралийн эрх баригчид шаардсанчлан Хятадын албан тушаалтны жиргээг устгаагүй гэж Нью-Йорк Пост дамжуулжээ. 

 

Үйл явдлыг эргэн сануулвал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь хүүхдийн хүзүүнд хутга тулгасан Австралийн цэргийн алба хаагчийн гэрэл зураг бүхий постыг Твиттерт нийтэлсэн юм. Тэрбээр энэ гэрэл зурагт "Афганы энгийн иргэд болон олзны хүмүүсийг хөнөөснийг сонсоод цочирдлоо. Ийм үйлдлийг эрс шүүмжлэн, буруутай хүмүүсийг шийтгэхийг уриалж байна" гэсэн тайлбар бичжээ. 

 

Үүний хариуд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Хятадын эрх баригчдад хандахын дээр Твиттерийг энэ постыг устгахыг шаардсан юм.

 

Хятад, Австралийн сөргөлдөөнд "жиргээ" нэрмээс болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин