Өвөр Монголд хятад хэл заалгахаар багш нарыг хөлсөлж байна
2020-12-02

Өвөр Монголд монгол хэл заахыг хязгаарласныг эсэргүүцсэн давалгаа үргэлжилж байгаатай холбоотойгоор энэхүү өөртөө засах орны дунд сургуулиудад ажиллах багш нарыг Хятадын эрх баригч Коммунист нам олноор нь хөлсөлж байгаа талаар Radio free Asia мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригчид Өвөр Монголд 1000 гаруй багш ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ хүрээнд бусад муж, нутаг дэвсгэрүүдээс Өвөр Монголыг зорин, хятад хэл заах багш нарыг ажилд авах тухай зарыг орон даяар байршуулжээ.

 

"Бичгээр шалгалт өгч, ярилцлаганд орон, эрүүл мэндийн шалгалт болон ажилд орох бусад шалгуурыг давсны дараа нийтдээ 1883 багшийг энэхүү тусгай албан тушаалд авна" хэмээн Өвөр Монголын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна. Энд өгүүлснээр, уугуул монголчууд өнөө хэр уламжлалт нүүдэлчин хэв маягаараа амьдардаг орон нутгуудад ажиллуулахаар "тусгай албан тушаал"-д багш нарыг бүртгэж байгаа аж. Албан баримтад өгүүлснээр, 11 дүгээр сарын 30-12 дугаар сарын хоёрны хооронд ажилд орох шалгалтын дүнг байршуулан, ярилцлагын урилгыг нийтлэх гэнэ. 

 

Энэ нь төрөлх монгол хэл дээрх сургалтыг хориглох гэсэн Коммунист намын ээлжит алхам гэж өдгөө Японд амьдардаг, Өвөр Монголын профессор Ян Хайин өгүүлсэн байна. 

 

"Ингэснээр тэд бусад газруудаас хятад багш нарыг Өвөр Монголд авчраад, багш нар монгол багш нарыг орлож, үндэстнийг угсаатныг уусгах бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ бол тэдний зорилго" хэмээн тэрбээр өгүүлжээ. 

 

Өвөр Монголд ажиллах багш нар 35 хүртэлх насны, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, "үзэл суртал, ёс суртахуун, улс төрийн үйл ажиллагаа" нь зүй зохистой гэдгийг өмнөх ажил олгогчоор тодорхойлуулсан байх ёстой гэнэ. Улмаар энэ сарын дунд үе гэхэд 300 багшийг шалган, ажилд оруулах аж. Энэ нь урт хугацаанд үргэлжлэх явцын зөвхөн эхлэл гэж профессор Ян өгүүлсэн байна.

 

"Цаашлаад дотоод шилжилт хөдөлгөөн улам өргөн далайцтай болно. Тэд соёлын хувьсгалын үед хил хамгаалуулах нэрийдлээр Хятадын бусад бүс нутгуудаас маш олон хүнийг авчирж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн шалтаг, тэд уугуул монголчуудад худал хэлж байсан юм" хэмээн профессор өгүүлжээ. 

 

Эсэргүүцлээс үүдсэн баривчилгаа

 

Radio free Asia мэдээлснээр монгол хэлээр хичээл орохыг хориглож байгааг эсэргүүцсэн өвөр монголчуудын эсэргүүцэл олон сар үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд 10 000 хүн баривчлагдсан эсвэр өөр хэлбэрээр саатуулагдан, шийтгүүлсэн байна.

 

Хэдийгээр тэдний ихэнх нь суллагдсан ч хүний эрхийн өмгөөлөгч Ху Баолонг, хүний эрхийн төлөө тэмцэгч Янжиндулам зэрэг зарим нэртэй тэмцэгчид өнөө хэр нь хоригдсон хэвээр байгаа гэж АНУ-д амьдардаг Номин өгүүлжээ.

 

"Тэндэхийн албан тушаалтнуудыг \Өвөр монгол хүмүүс\ телевизээр олон нийтийн өмнө хэлний шинэ бодлогыг дэмжихийг Засгийн газар шаардсан. Гэвч үүнийг хийхийг хүсээгүй зарим албан тушаалтан ажлаасаа халагдсан юм" хэмээн Номин ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, монгол хэлээр нэвтрүүлгээ цацдаг орон нутгийн албан ёсны телевизийн сувгийн долоон ажилтан дээрх бодлогыг олон нийтийн өмнө дэмжихээс татгалзсаныхаа хариуд саатуулагджээ. 

Өдгөө Японд амьдардаг Өвөр Монголын эрдэмтний өгүүлснээр WeChat олон нийтийн сүлжээнд одоогийн нөхцөл байдлын талаар хэн ч ярьдаггүй, учир нь хатуу цензур тогтоосон бөгөөд энэ асуудлаар ам нээвэл баривчлагдахаас эмээж байгаа тул хэн ч ярихгүй байгаа гэнэ. Мөн эцэг эхчүүд, хүүхдүүдийн групп чат болгонд нэг цагдаагийн албан хаагчийг бүртгэх шаардлагатай болжээ.

LA Times: Өвөр Монгол дахь баривчлагдах, ажлаа алдах, мөшгүүлэх аюул

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шараа:
Орос улстай ах дүүгийн найрамдалаар гагнагдсан Монгол улсыг хятад улс арай дутуу үнэлж байна өвөр монголчуудыг монгол хэлээрээ ярихгүй болгох бодлого бол дэлхий нийтээрээ жигшин харцгааж байгаа болохоор монгол хүн мэдэрч байгаа байх
2020-12-04
B:
Mongol huniig Mongol hun l oilgono, hairlana, demjine. Uur hen ch bish. Uvur Mongolchuud Mauzedunii uyed emegteichuud ni haluun zuuhand bugsuu tuluulj, erchuudiin tolgoid hadaas shaalguulj biye mahbodi, setgel sanaagaaraa gun helmegdsen uls. Ar Mongolchuud bid UvurMongolchuudaa Hyatdad uushig nuderr uzseer chih ni dulii, nuden balai mrt suusaar l bn. Amaa uduulsen gol shaltgaan ni Hyatdaas Ediin zasgiin huvid het hamaaraltai bolsontoi holbootoi yum. Bid Biye biyenee hairlah yostoi, demjih yostoi.
2020-12-04
Шарам:
Өвөр монголд арай хатуу хандсан байна дэлхий нийтээрээ өвөр монголчуудад дарангуйлал үзүүлж байгаа хятадын эрх баигчидыг эсэргүүцэж байна
2020-12-04
zochin:
mongold udaxgvi xujaa bagsh ireed xujaa xel zaana geed irne biz
2020-12-03
Шараа:
Орос улстай ах дүүгийн найрамдалаар гагнагдсан Монгол улсыг хятад улс арай дутуу үнэлж байна өвөр монголчуудыг монгол хэлээрээ ярихгүй болгох бодлого бол дэлхий нийтээрээ жигшин харцгааж байгаа болохоор монгол хүн мэдэрч байгаа байх
Зочин:
ар монгол удахгүй өвөрмонголтойгоо хамт хятадад дагаар орох биз хөөрхий.
2020-12-02
J:
Муу хужаа нарын далд санаа ил болж байгаа юм.
2020-12-02