Оросын вакциныг өнөөдөр НҮБ-д танилцуулна
2020-12-02

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы үеэр 12 дугаар сарын хоёрны өдөр НҮБ дахь Оросын дипломатууд "Спутник V" вакциныг танилцуулах юм байна. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Фёдор Стржижовский мэдээлснийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

"Лхагва гаригт 09.30 (Москвагийн цагаар 17:30 ) цагт Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн үндэсний эрдэм шинжилгээ судалгааны төв, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан оролцсон "Спутник V: COVID-19-өөс сэргийлэх вакцин" арга хэмжээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн 31 дэх тусгай чуулганы үеэр болно" гэж дипломат газрын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Арга хэмжээ цахим хэлбэрээр болох бөгөөд есдүгээр сард Ерөнхий ассамблей дээр үг хэлэхдээ НҮБ-ын ажилтнуудыг сайн дурын вакцинжуулалтад хамруулахад Оросын вакциныг нийлүүлэх тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгын үргэлжлэл болох аж.

 

Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусийн вакцин болсон "Спутник V" вакциныг энэ оны наймдугаар сарын 11-нд бүртгэсэн бөгөөд туршилтын завсрын дүнгээр энэ вакцин 95 хувийн үр дүнтэй гэж боловсруулагчид нь мэдэгдсэн юм. 

Вакцины сураг: Чинээлэг орнууд хэдийнэ ВАКЦИН НӨӨЦӨЛЖЭЭ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
явж явж ОРОС вакцин л дэлхийд эрэлттэй байх байхаа
2020-12-03
Зочин:
Өөрийнхөө ВАКЦИНААР өөрөө тариулаад олон нийтэд сурталаачаа Путин гуай!!! ПУТИН ӨӨРӨӨ СПУТНИК V ВАКЦИНААСАА ЗУГТААГААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ
2020-12-03