АНУ гуравдугаар сар гэхэд 100 сая хүнийг вакцинжуулна
2020-12-03

АНУ-ын Засгийн газар ирэх оны хоёрдугаар сарын сүүл хүртэл 100 сая хүн буюу насанд хүрсэн хүн амынхаа 40 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар АНУ-ын Засгийн газрын зөвлөх Монсеф Слауи мэдэгдсэнийг DW дамжууллаа. 

 

Түүний өгүүлснээр, энэ сарын дунд гэхэд АНУ-д коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил эхлэх боломжтой гэнэ. Эхний ээлжинд эрсдлийн бүлгийн хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад тарилга хийхээр төлөвлөсөн байна. 

 

Энд дуулгахад, Америкийн Модерна компани Хүнсний бүтээгдэхүүн, эмэ бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын байгууллагад боловсруулсан вакцинаа шуурхай ашиглах зөвшөөрөл авахаар хүсэлт илгээсэн талаар 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдээлж байлаа. Мөн Германы BioNTech компанитай хамтран коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулсан Pfizer компани ч дээрх байгууллагад вакцинаа зөвшөөрүүлэхээр хүсэлт илгээсэн юм. 

 

Энэ хоёр вакциныг хоёуланг нь АНУ-ын хүн амыг вакцинжуулахад ашиглахаар төлөвлөж байгаа аж. Америкийн засгийн газрын төлөвлөснөөр 12 дугаар сард 20 сая орчим хүн, нэгдүгээр сард 30 сая, харин хоёрдугаар сард 50 сая хүнийг вакцинд хамруулах юм байна.

Путин: Ирэх долоо хоногт вакцинжуулалт эхэлнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин