COVID-19-өөр өвдөөд эдгэсэн хүмүүсийг ч вакцинжуулахыг уриалав
2020-12-04

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст ч вакцин тарих шаардлагатай гэж Оросын халдвар судлаач, вирус судлаач, анагаах ухааны доктор Николай Малышев мэдэгджээ. 

 

Коронавирусийн халдвар авч, хөнгөнх хэлбэрээр өвдсөн хүмүүсийг ч вакцинжуулах шаардлагатай гэж тэрбээр үзэж байна. "Нэн тэргүүнд багш болон эмч нарыг вакцинд хамруулах нь зүйтэй. Эмч нар коронавирустэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байна. Багш нар ч маш олон хүнтэй харьцдаг" хэмээн вирус судлаач Николай Малышев өгүүлснийг Известия дамжуулжээ.

 

Энд дуулгахад, эмнэлгийн ажилтнууд, багш нар, олон нийтийн албаны ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулах цахим бүртгэлийг ОХУ-ын нийслэл Москва хотод өнөөдөр эхлэх юм. Өмнө нь, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногоос эхлэн коронавирусийн вакцинжуулалтыг өргөн цар хүрээтэй зохион байгуулж эхлэхийг 12 дугаар сарын хоёрны өдөр үүрэг болгосон. Вакцинжуулалтад Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан "Спутник V" болон "Вектор" төвийн боловсруулсан "ЭпиВакКорона" вакцинуудыг ашиглах юм. 

 

Их гүрнүүдийн шинэ өрсөлдөөн буюу "ВАКЦИНЫ ХӨӨЦӨЛДӨӨН"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин