Байден COVID-19-өөс сэргийлэх вакциныг олны өмнө хийлгэнэ
2020-12-04

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарласан Жозеф Байден CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ коронавирусийн вакциныг олны өмнө хийлгэнэ гэж амлажээ. 

 

АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи коронавирусийн вакциныг аюулгүй гэж хүлээн зөвшөөрсний дараа шинэ вакциныг өөр дээрээ дуртайяа туршина гэж Байден онцолсон байна.

 

Түүний өгүүлснээр, америкчууд коронавирусээс сэргийлэх вакцины үр дүнд төдийлөн итгэхгүй байгаа тул вакцинд итгэх хэрэгтэйг өөрийн биеэр харуулахаар шийдсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан бусад хүмүүсийн жишээг дагахаар болсон гэдгээ Байден цохон тэмдэглэжээ. 

 

Өмнө нь, АНУ-ын төрийн тэргүүний алба хашиж байсан Барак Обама, бага Жорж Буш, Билл Клинтон нар коронавирусээс сэргийлэх вакцин тариулж байгаагаа шууд эфирээр харуулж, иргэдэд үлгэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгчид олны өмнө COVID-19-ийн вакцин тариулна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин