Путин: Барууныхан Навальныйн хэрэг дээр хамтрахаас татгалздаг
2020-12-17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүрийн хэвлэлийн хурал яг одоо үргэлжилж байна. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр олон сэдвээрх асуултуудад хариулж байгаа бөгөөд энэ дунд ВВС агентлагийн сэтгүүлч Навальныйн хэрэгтэй холбоотой асуулт тавьжээ. 

 

ОХУ Алексей Навальныйтай холбоотой хэргийг мөрдөх боломжгүй, учир нь барууны орнууд албан ёсны баримтуудыг Орост шилжүүлэхээс татгалзаж байгаа хэмээн Путин мэдэгдсэн байна. Тэрбээр асуултад хариулахдаа Навальныйн нэрийг дурьдаагүй бөгөөд гагцхүү "алдартай блогчин" хэмээлээ. 

 

Мөн Навальныйн эсрэг "Новичок" ашигласан гэдгийг батлах дүгнэлт, үндэслэлийг Орос улс хүлээн авч чадахгүй байгаа гэдгийг онцолсон байна. "Бид мөрдөн шалгалт хийхэд бэлэн. Хэн нэгэнд химийн зэвсэг, энэ тохиолдолд "Новичок" хэрэглэсэн гэдгийг батлах баримт мэдээлэл байгаагүй бол бид та бүхнээс хүсэж байна. Энэ мэдээллээ бидэнд өгнө үү" хэмээн Путин мэдэгджээ. 

 

Путины өгүүлснээр Оросын Ерөнхий прокурорын газраас удаа дараалан хүсэлт тавьсан ч Герман улс мэдээлэл өгөхгүй байгаа бол Москвад мөрдөн шалгалтын үр дүнг өгөхийг Герман хориглосон гэж Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдээлсэн гэнэ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр Навальныйн бие гэнэт муудан, улмаар түүнийг Омск хотын эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг ухаангүй байдалтайгаар Германы Шарите эмнэлэгт хүргэж байв. Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байсан бол хожим нь Германы шинжээчид үүнийг баталсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.

 

Путин: Навальныйг Герман руу нисэх зөвшөөрөл өгөхийг би даалгасан

Shuud.mn
Сонин хачин
Барууныхан бүтэн 20 гаруй жил хадгалсаар байгаа энэ цаг үеийг эзлэнхэн төрсөн удирдагч ажээ. Энэ цаг үед түүнтэй өрсөлдөх ухаан зориг хосолсон удирдагч нэгээхэн ч төрсөнгүй.
2020-12-18
Барууныхан Пүтлертэй (энэ хэргийн захиалагчтай, алуурчинтай) хамтарч ажиллах ямар ч утгагүй гэдгээ мэдэлгүйдээ
2020-12-18
Yes
2020-12-18
Bat:
Немцов Навальный бүгд чиний ажил.Дарангуйлагч алуурчин.
2020-12-18
Yes