Трамп: Вакцин бол Зул сарын гайхамшиг
2020-12-25

Коронавирусийн вакцин бол тун удахгүй америкчуудыг цар тахлаас аврах Зул сарын жинхэнэ гайхамшиг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Твиттер хуудсандаа байршуулсан баярын мэндчилгээндээ өгүүлжээ. 

 

"Бид тун удалгүй энэ аймшигт цар тахалд цэг тавьж, олон сая хүний амийг аврах аюулгүй, үр дүнтэй вакциныг олон саяар нийлүүлж байна. Энэ бол Зул сарын жинхэнэ гайхамшиг" гэж Трамп мэдэгдсэн байна.

 

Тус улсад 12 дугаар сарын 14-ний өдрөөс хүн амыг коронавирусийн халдвараас сэргийлэх өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын ажил эхэлсэн юм. Вакцинжуулалтад Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакциныг ашиглаж байна.

 

Харин Америкийн өөр нэг вакцин болох Модерна компанийн боловсруулсан урьдчилан сэргийлэх тарилгыг онцгой нөхцөлд түргэвчилсэн журмаар ашиглахаар энэ сарын 19-ний өдөр бүртгэсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин