RFA: Өвөр Монгол албан тушаалтнуудыг хан үндэстнүүдээр солино
2020-12-30

Хятадын эрх баригч Коммунист нам Өвөр Монгол дахь бага сургуулийн монгол хэлтэй гуравдугаар ангид хичээлүүдийг хятад хэлээр заадаг болгохыг тушаан, Өвөр Монголын сургуулиудад монгол хэлийг устгах алхмуудаа идэвхжүүлсэн гэж Radio Free Asia мэдээлжээ. 

 

Эх сурвалж мэдээлэхдээ, "наймдугаар сарын сүүлээр бага ангиудад хятад хэлээр хичээл заах тушаалыг өгснөөр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар олон мянган угсаатан монгол шахалт дарамтад өртөн баривчлагдсаны дараах ээлжит алхам нь энэ байлаа" хэмээсэн байна.

 

RFA мэдээлснээр энэ удаад Өвөр Монголын Өөртөө засах орны засгийн газар монгол хэлээр хичээллэдэг бага сургуулиудад гуравдугаар ангиас эхлэн хятад хэлээр хичээл заахыг үүрэг болгосон байна. 

 

Түүнчлэн Хятадын Коммунист намын ерөнхий боловсролын хороод, боловсролын болон соёлын байгууллагуудад ажиллаж байсан өвөр монголчуудыг хан үндэстний Хятад албан тушаалтнудаар сольж эхэлсэн гэж Өвөр Монголоос гарч, өдгөө Японд амьдарч буй Өвөр Монголын Их хурал чуулганы гишүүн Ти Мулун Radio Free Asia-д мэдээлжээ.

 

Түүний өгүүлснээр, Хятад соёлыг зайлшгүй түгээн дэлгэрүүлэх төрөл бүрийн төлөвлөгөө Хятадын эрх баригчдад байгаа гэнэ. Одоогоор монгол хэлээр хичээл заадаг дунд сургуулиудын захирлууд болон намын нарын бичгийн дарга нар өвөр монголчууд байгаа аж.

 

"Ирэх оноос эхлэн монгол хэлтэй дунд сургуулиуд дахь өвөр монголчуудыг сольж, гуравдугаар сар гэхэд албан тушаалтнууд бүгд хан үндэстнүүд байх болно" хэмээн Ти Мулун өгүүлжээ. Түүнчлэн өглөө бүр хичээл эхлэхийн өмнө үндэсний далбааг мандуулах ёслолыг явуулах ёстой болно гэж тэрбээр нэмж өгүүлсэн байна. 

 

Мөн дунд сургуулиадад хан угсааны сурагчдыг авахыг үүрэг болгосон бөгөөд 50 хувийн босго тогтоожээ.Түүнчлэн Өвөр Монголын улсын телевизийн сувгаар монгол хэлээр гарах хөтөлбөрүүдийг багасгах, хан үндэстнүүд болон Хятадын Коммунист намын түүхийг өгүүлэх нэвтрүүлгүүдийн тоог нэмэх, мөн монгол хэл дээрх мэдээллийн хөтөлбөрийг зогсоох төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа талаар Ти Мулун эх сурвалжид өгүүлсэн байна. 

 

Хэлний бодлогод өөрчлөлт орсонтой холбоотойгоор Өвөр Монголд эсэргүүцэл өрнөж, эх хэлнийхээ төлөө тэмцсэн 10 мянга гаруй хүн баривчлагдаж, бусад хэлбэрээр шийтгэл амсчээ.Түүнчлэн Засгийн газрын цензурын улмаас олон нийтийн сүлжээн дэх бүлгэмүүд мэдээллээ устган, монгол хэл дээр харилцдаг чат бүлгүүдэд хянагчдыг оруулсан гэнэ. 

Өвөр Монголд хятад хэл заалгахаар багш нарыг хөлсөлж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ар монголчууд угаасаа арчаагүй хөгийн новшнууд. Монгол үндэстний ганц туурга тусгаар улсаа хүртэл олигтой аваад явчихаж чадахгүй ядуугийн туйл, гуйлгачин болчихсон гутамшигтай юмнууд
2021-08-24
Зул бөхөхиынхөө өмнө хэсэг тодордог гэдэг.
2021-03-11
Өвөрмонголчууд хөөрхий. Коммунистууд ийм л байсан. Ийм байсаар байх болно. Манай зарим ухаантанууд хуучин цагаа их л санагалзах юм даа Гэхдээ монголоор их оролдох ч дээ хятадуудын ёр нь орж байна л гэх үү дээ
2020-12-30
tagnuuldchihgui bol..:
hujaa tagnuulaa shurguulchihgui bol chheden uvurmongolchuudaa tataad avchih yumsandaa.
2020-12-30
Ар Монгол эмэгтэй:
Өвөр Монголчуудыг хавчсан, хэлмэгдүүлсэн Хятадын эзэрхэг бодлогыг нүдээр үзэн, чихээр сонссоор дуугүй суух, дугарах ч тэнхэлгүй Ар Монголчууд бид ямар их сул дорой байна вэ? Өвөр Монголчуудыг Хятадын эрхшээлд орсны дараа Ар Монголыг Хятад залгина. Ямар хэцүү хувь заяа үр хойчийг минь хүлээж байна вэ? Бодхоос сэтгэл өмрөх юм.
2020-12-30
Ар монголчууд угаасаа арчаагүй хөгийн новшнууд. Монгол үндэстний ганц туурга тусгаар улсаа хүртэл олигтой аваад явчихаж чадахгүй ядуугийн туйл, гуйлгачин болчихсон гутамшигтай юмнууд
иргэн:
Ар монголчууд бид өөрсдөө арчаатай байж монгол бичгээ суран улс эх орноо хөгжүүлэх хэрэгтэй. Монгол бичиг бол биднийг бусад монгол үндэстэнүүдтэй холбох гүүр юм. Орос, Хятадын колони монголчууд бол биднийг хамгаалах фронтын эхний шугам юм.
2020-12-30