Капитоли дахь үймээний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2021-01-08

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу дайрч, үймээн үүсгэсний улмаас 3 хүн нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Үйл явдлын ТОЙМ: Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв
 

Энэ тоо нэмэгдэж, АНУ-д үймээний үеэр шархадсан Капитолийн цагдаагийн ажилтан нас барсан талаар АВС агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хууль сахиулагч үймээний үеэр авсан гэмтлийн улмаас нас барсан гэх бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй аж. Ингэснээр Капитоли дахь үймээний улмаас амиа алдсан хүний тоо дөрөв болжээ.

 

Үүний зэрэгцээ, АНУ-ын Конгрессын байр руу үймээн дэгдээгчид халдсаны дараа Капитолийн цагдаагийн газрын дарга Стивен Санд халагдах өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн АНУ-ын Тээврийн сайд Элейн Чао Капитолид болсон үйл явдлын улмаас огцрох хүсэлт гаргажээ. 

 

"Өнөөдөр би АНУ-ын Тээврийн сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Энэ шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Үүнээс өмнө, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх Орос, Европын асуудал хариуцсан захирал Райан Тулли мөн огцорсон юм. Ийм шийдвэрийг Америкийн захиргааны хэд хэдэн албан тушаалтан гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Uhamsartai humuus uur yumaa. Manai hulgaichuudad iim uhamsar suutal mun udii bna daa.
2021-01-08