БНХАУ ДЭМБ-ын шинжээчдийг хүлээн авах өдрөө зарлалаа
2021-01-12

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид коронавирусийн үүслийг тогтоох зорилгоор вирус анх дэгдэж байсан Хятадын Ухань хотод ажиллахаар болсон ч Хятадын тал виз өгөлгүй удааширч байгаа гэж ДЭМБ мэдэгдсэн болон БНХАУ өөрсдийн байр суурийг тайлбарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Уханьд ажиллах шинжээчдийн виз гаргаагүй гэх асуудалд БНХАУ хариу өгөв

Ийнхүү тодорхой шалтгааны улмаас саатаж байсан ДЭМБ-ын шинжээчид нэгдүгээр сарын 14-ний өдөр Хятадад ирнэ гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний комисс мэдэгджээ. Энэ талаарх мэдэгдэл тус яамны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

 

Яамны мэдээлснээр хоёр талт зөвлөгөөний дараа мэргэжилтнүүдийн ирэх өдрийг тохиролцсон байна. Ингэснээр олон улсын шинжээчид Хятадын эрдэмтэдтэй хамтран COVID-19 вирусийн үүслийг судлах юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин