Трамп: Импичмент зарлавал иргэдийн уур бухимдлыг өдөөнө
2021-01-13

Нэгдүгээр сарын зургааны өдөр болсон Капитоли дахь үймээний улмаас Америкийн Ардчилсан намынхан өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг үүрэгт ажлаас нь хугацаанаас нь өмнө чөлөөлөх импичментийг зарлах асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. 

 

Харин энэ нь "туйлын ухаангүй үйлдэл" гэж Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос хойш анх удаа камерын өмнө гарч мэдэгдэл хийхдээ импичмент зарлах ажиллагаа нь "иргэдийн бухимдлыг төрүүлнэ" хэмээсэн байна. 

 


Ийнхүү мэдэгдэл хийхдээ тэрбээр дэмжигчид нь оролцсон, нэгдүгээр сарын зургааны өдрийн Вашингтон дахь эмх замбараагүй байдлын талаар дурдсангүй. Энэ үймээний улмаас 5 хүн амиа алдсан юм.

 

Вашингтонд болсон энэ үймээнийг өдөөснийх нь төлөө Трампын импичментийг зарлах тогтоолыг  АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд нэгдүгээр сарын 11-ны өдөр оруулсан. Тогтоолыг нэгдүгээр сарын 13-ны лхагва гарагт хэлэлцэх юм байна. Трампын импичментийг зарлахын тулд Үндсэн хуулийн 25 дахь нэмэлтийг ашиглахыг уриалж байгаа юм.

 

Энэ заалтад тусгаснаар дэд ерөнхийлөгч болон захиргааны өндөр албан тушаалтнуудын ихэнх нь Ерөнхийлөгч цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй гэсэн дүгнэлтэд хүрвэл төрийн тэргүүнийг албан тушаалаас нь буулгах явц эхлэх боломжтой аж. Энэ тохиолдолд дэд ерөнхийлөгч төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх юм байна. Гэхдээ Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын өнөөгийн дэд Ерөнхийлөгч Пенс Трампын импичментийг зарлахаас татгалзаж байгаа гэнэ. 

 

Нэгдүгээр сарын зургааны өдрийн үймээнтэй холбоотойгоор дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл энэ ажиллагааг дуусгаж чадахгүй тул  Трампын импичментийг зарлах нь ач холбогдолгүй, харин үүний оронд Трампыг шүүхэд татах ёстой гэж үзэх улс төрчид ч байгаа юм. 

 

Үйл явдлын ТОЙМ: Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ediin zasgiin bulegleliig surj zogsson USA anhnii erunhiilogch, MANDTUGAI! ediin zasgiin aluurchdaas ulsaa avrah gesen ene hunii buruu ni yu yum bee, etssiin bulegt. ediin zasgiin alyurchid yaaaaaasan tsaddaggui yum bee, buzaruud, delgiig buzarlaad duuslaa
2021-01-13