Байденыг тангараг өргөх хүртэл Сенат Трампын хувь заяаг шийдэхгүй
2021-01-14

АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг дуустал суудалдаа үлдэнэ, учир нь шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөх нэгдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө Сенат импичментийн ажиллагааг дуусгаж амжихгүй гэнэ. Энэ талаар сенат дахь бүгд найрамдахчуудын олонхын тэргүүн Митч Макконеллийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

"Энэ долоо хоногт асуудлыг хэлэлцэн, хурдацтай урагшилсан ч гэлээ Трамп албан тушаалаасаа буух хүртэл эцсийн тогтоол гарч амжихгүй" хэмээн Макконелл тайлбарлаад энэ бол өөрийнх нь гаргасан шийдвэр биш харин бодит баримт хэмээн онцолжээ. 

 

Түүнчлэн тэрбээр АНУ-ын түүхэнд Конгрессын төлөөлөгчдийн танхим ердөө гурван ерөнхийлөгчид (shuud.mn: Эндрю Джонсод  1868 онд, Билл Клинтонд 1998 — 1999 онууд , Трампд  2019 — 2020 онуудад )  импичмент зарлаж байсан ч бүгд эцэст нь сенатаар зөвтгөгдөөд дууссан бөгөөд эдгээр импичментийн ажиллагаануудад " 83 хоног, 37 хоног, 21 өдөр тус тус зарцуулсна" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Тиймээс "ирэх долоо хоногт шинэ Ерөнхийлөгч Байден тангараг өргөхөөс өмнө импичментийг эцэслэн шийдвэрлэх ямар ч боломж байхгүй" гэж Макконелл үзэж байгаа аж. Харин үүний оронд ирэх өдрүүдэд "Байдены шинэ захиргаанд эрх мэдлийг зохих ёсоор хүлээлгэн өгөхөд " анхаарлаа төвлөрүүлэхийг Конгресст зөвлөжээ.

 

АНУ: Трампын импичмент буюу цаашид юу болох вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин