БНАСАУ парадын үеэр шумбагч онгоцны баллистик пуужин танилцуулжээ
2021-01-15

БНАСАУ-ын Солонгосын Хөдөлмөрийн намын VIII чуулганд зориулсан цэргийн ёслолын жагсаал пүрэв гарагийн үдэш болж, энэ арга хэмжээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ороцсон талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Цэргийн ёслолын жагсаалын үеэр "дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг" хэмээн нэрлэсэн, "БНАСАУ-ын хувьсгалт зэвсэгт хүчний хүч чадлыг илтгэх" шумбагч онгоцны стратегийн баллистик пуужингуудыг танилцуулсан байна. Түүнчлэн тактикийн пуужингууд болон өөрөө явагч артиллерийн төхөөрөмжийн шинэ төрлүүдийг үзүүлжээ.

 

Энд дуулгахад, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын чуулган нэгдүгээр сарын тавнаас 12-ны хооронд болсон юм. Энэ чуулганы үеэр Ким Жон Ун АНУ-ыг дайснаа хэмээн нэрлэсний дээр дайсныг сөрөн зогсохын тулд цөмийн зэвсэглэлээ сайжруулах ёстой хэмээн мэдэгдэж байв.

 

Ким Жон Ун: БНАСАУ цөмийн хүчин чадлаа бэхжүүлнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бор:
aйж байгаа юм болуу даа
2021-01-16
ochood amidraach
2021-01-16
Yum yumaa hiichihdeg mundag uls
2021-01-15
ochood amidraach
Америкийг айлгаад л байгаа хүн дээ
2021-01-15
бор:
aйж байгаа юм болуу даа