Навальныйг онгоцны буудал дээрээс баривчилжээ
2021-01-18

Алексей Навальный Германаас Орост эргэн ирж, нисэх буудал дээр баривчлагдсан гэж Шийтгэл гүйцэтгэх холбооны алба мэдээлснийг Регнум агентлаг дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Навальныйн суусан онгоц Москвагийн Шереметьево олон улсын нисэх буудал дээр газардсан байна.

 

"Шереметьево нисэх буудал дээр Оросын Шийтгэл гүйцэтгэх холбооны албаны  Москва хотын газрын шуурхай газрын эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд тэнсэн харгалзах ялыг удаа дараа зөрчин 2020 оны 12 дугаар сарын 29-нөөс хойш эрэн сурвалжлагдаж байсан, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэнх Алексей Навальныйг баривчиллаа" хэмээн албаны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Цаашид таслан шийтгэх арга хэмжээг шүүх тогтоох бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл Навальный саатуулагдана гэж холбооны алба мэдээлсэн байна. Мөн баривчлахаас өмнө Навальныйн өмгөөлөгч Навальныйг эрэн сурвалжлах тухай тогтоол, Симоновын дүүргийн шүүхд шийтгэл гүйцэтгэх албанаас илгээсэн бичиг, тэнсэн харгалзах ялыг цуцлах болон ялаар оноосон шийтгэлийг хэрэгжүүлэх тухай бичигтэй танилцсан гэж Шийтгэл гүйцэтгэх холбооны албанаас онцолсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Навальный Германаас "Победа" агаарын тээврийн компанийн онгоцоор ням гарагт ирсэн байна. DPA агентлагийн мэдээлснээр Навальныйг цагдаагийн хамгаалалт дор авчирсан гэнэ. Түүнийг Германд Ауди А8 хуягт автомашинаар   шууд хөөрөх зурвас руу хүргэсэн бөгөөд түүний тасалбарыг өмнөөс нь Германы цагдаа нар шалгуулсан аж. Цагдаагийн ажилтан бүртгэлийн хэсэг дээр Навальный, түүний эхнэр болон өөр хоёр дагалдан яваа хүнийх гээд нийт 4 паспорт шалгуулжээ. Германы Билд сонины мээдэлснээр Навальныйд зориулж онгоцны 13 дугаар эгнээг бүхэлд нь захиалсан байжээ. 

 

Эргэн сануулахад, Навальный нэгдүгээр сарын 17-ны өдөр Орос руу буцна гэж мэдэгдэж байсан бол Шийтгэл гүйцэтгэх холбооны алба түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа, Орост ирмэгц нь баривчилна хэмээн мэдэгдэж байсан юм. Навальный хөрөнгө мөнгө шамшигдуулсан хоёр төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авсан бөгөөд түүнийг Германы эмнэлэгт байх хугацааг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

 

Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр Оросын сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Алексей Навальный гэнэт бие нь муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.

Навальный: Путин намайг ирүүлэхгүй байхыг албатдаа даалгана, гэхдээ би буцна 

Путин: Навальныйг хордуулах л байсан бол гүйцээчих байсан шүү дээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нэргүй:
Манайд ч гэсэн дийлсэн нь дэлдийснийгээ барьж хорьж илүү шудрага хүмүүс болж шоуддаг арчаагүй зан их гаргадаг?! Улс төрчид хүний эрхээр, шүүхээр хүнийг захиалж хилмэгдүүлдэгээ болих хэрэгтэйшдээ?!
2021-01-18
Зочин:
Манайд ч гэсэн дийлсэн нь дэлдийснийгээ барьж хорьж илүү шудрага хүмүүс болж шоуддаг арчаагүй зан их гаргадаг?! Улс төрчид хүний эрхээр, шүүхээр хүнийг захиалж хилмэгдүүлдэгээ болих хэрэгтэйшдээ?!
2021-01-18
Иргэн:
Манайд ч гэсэн дийлсэн нь дэлдийснийгээ барьж хорьж илүү шудрага хүмүүс болж шоуддаг арчаагүй зан их гаргадаг?! Улс төрчид хүний эрхээр, шүүхээр хүнийг захиалж хилмэгдүүлдэгээ болих хэрэгтэйшдээ?!
2021-01-18
хуц:
Манайх ч гэсэн Ардчилынхныгөө шоронд хамаад хийгээд өшөөгөө авцан МАН-хан амар зүгээр. аажмаар Коммунизм
2021-01-18