Помпео: Навальныйг нэн даруй суллахыг АНУ шаардаж байна

img

Орост ирмэгцээ баривчлагдсан Алексей Навальныйг нэн даруй суллахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео уриалжээ. Энэ мэдэгдлийг Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. 

 

"АНУ Алексей Навальныйг баривчлан саатуулах Оросын шийдвэрийг эрс шүүмжилб байна. Бид сонгуулийн явцад оролцох тэмүүлэлтэй байгаа бүхий л улс төрийн нам, нэр дэвшигчдэд ижил тэгш нөхцөл олгохыг Оросын эрх баригчдад уриалж байна" хэмээн цохон тэмдэглээд "Бид түүнийг ямар нэг нөхцөлгүйгээр нэн даруй суллахыг шаардаж байна" хэмээн нэмж өгүүлжээ.

 

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный наймдугаар сард хордож, Берлиний эмнэлэгт эмчлүүлэн гарснаасаа хойш Германд амьдарч байгаад нэгдүгээр сарын 17-нд Орост эргэн ирсэн юм. Түүнийг онгоцны буудал дээрээс баривчилсан бөгөөд Навальный тэнсэн харгалзах ялтай, 2020 оны туршид тодорхой өдрүүдэд эрүүгийн гүйцэтгэх газарт бүртгүүлэх ёстой байсан ч хоёр, гурав, долоо, наймдугаар саруудад бүртгүүлээгүй, энэ нь тэнсэн харгалзах ялыг хорих ялаар солих үндэслэл болж болзошгүйг Навальный мэдэж байсан гэж Шийтгэл гүйцэтгэх холбооны алба мэдэгджээ.

 

Навальныйг онгоцны буудал дээрээс баривчилжээ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хуцдаг шаар вэ өөрсдийгөө яая гэж байж
2021-01-18
зочин:
uursdiin asuudalaa shiideeguie baij busdiin heregt heterkhii ikh hojuu dureh yum ene targan shar pig
2021-01-18