ТОЙМ: Цойгийн дуун дор нэгдсэн нь буюу юу болоод өнгөрөв өө
2021-01-25

Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр хойд хөршид өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болж өнгөрсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Энэ жагсаал зөвхөн нийслэлд нь эсвэл өөр нэг том хотод нь болоод өнгөрсөнгүй 112 хотод эсэргүүцлийн хөдөлгөөнд хүмүүс нэгдсэнээр олон улсын анхааралд өртсөн юм. 

Навальныйг дэмжиж Алс Дорнодод эхэлсэн жагсаал 112 хотод өрнөв 
 

Энэ жагсаалыг Оросын хэвлэлүүд голчлон "хууль бус арга хэмжээ" хэмээн нэрлэн мэдээлж байна. Учир нь жагсаал цуглаан зохион байгуулахад холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой. Манайд ч мөн адил. Харин өнгөрсөн бямба гарагт болсон эсэргүүцлийн арга хэмжээ зөвшөөрөгдөөгүй хэмээн мэдээлж байгаа бөгөөд энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө Путиний тансаг ордон хийгээд Оросын төрийн компаниудын авлигын сүлжээ олон тэрбумаар өртөг нь хэмжигдэх энэ барилгыг хэрхэн санхүүжүүлсэн талаарх баримтат кинон дээр хүмүүсийг шударга ёсны төлөө нэгдүгээр сарын 23-нд нэгдэн тэмцэхийг уриалж байв.

"Путины ордон"-ы тухай Навальныйн киног 51 сая гаруй хүн үзжээ

 

Хэрхэн эхлэв? 

 

Оросын 100 гаруй хотод нэгдүгээр сарын 23-ны бямба гарагт олон мянган хүн өдгөө "Матросская тишина" саатуулах байранд байгаа Алексей Навальныйг суллахыг шаардан жагсав.  

 

Эсэргүүцлийн жагсаалд анхлан нэгдсэн хүмүүс нь Алс Дорнодын оршин суугчид байлаа. Хагас жил орчимд л захирагч асан Сергей Фургалыг дэмжин жагсаал өрнөж буй Хабаровск хотноо 1.5 мянга гаруй хүн жагсаалд нэгджээ. Хотын төв талбай дээр цагдаагийн тусгай хэлтсийнхэн (ОМОН)-ийг суулгасан ачааны машинууд, олон тооны микроавтобус, цагдаагийн машинууд ч цугласан байна. 

 

Яг энэ үеэр Навальныйн штабыхан бичлэг хийж байхад "Бүгдиийг толгой дараалан барь" гэх тушаалыг хүчнийхэнд өгч байгаа нь бичигдэн үлджээ. Ингээд л олныг хамарсан баривчилгаа эхэлсэн байна. 

 

Харин Владивосток хотноо 3000 орчим хүн жагсаалд оролцсон гэж "Коммерсант" мэдээлсэн байна. Цугласан олон "Путин огцор!", "Бид юунаас ч айхгүй. Нэг, хоёр, гурав, Путин зайл", "Ордныг ард түмэнд эргүүлэн өг" хэмээн хашгиралдаж байжээ.

 

Хамгийн хүйтэн хотод тооцогддог Якутскад ч энэ жагсаал болжээ. Хүмүүс энд -48 хэмийн хүйтнийг эс хайхран жагссан гэнэ.

 

Сибирь дэх Цойгийн дуутай, бүжигтэй жагсаалууд 

 

Эрхүү, Улаан-Үд, Чита болон бусад хотуудад ч жагсаал өрнөсөн бөгөөд Эрхүүд нэн ялангуяа оролцогчид их байсан гэнэ. "Тайга инфо" цахим хэвлэлийн мэдээлснээр цугласан олон Виктор Цойгийн "Өөрчлөлт" хэмээх дууг дуулан хотын захиргааг гороолсон аж. 

 

 

Харин Улаан-Үд хотын иргэд хотынхоо төв талбайд цуглан, буриад ёохор хатирч, "Эрх чөлөө!" хэмээн хашгирч байжээ. Гэвч удалгүй цагдаагийнхан болон жагсагчдын хооронд сөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүн баривчлагдсан байна. Иргэд цагдаагийн хэлтсийг гороолон, баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардаж байсан гэнэ. Үүний дараа саатуулагдсан этгээдүүдийг сулласан гэж "Медиазона" мэдээлсэн байна. Красноярск, Новосибирск, Томск, Омск зэрэг Сибирийн бусад хотуудад ч олон мянган хүн Навальныйг дэмжин жагссан байна. 

 

Екатеринбург дахь "цасан байлдаан"

 

Екатеринбургийн оршин суугчид -30 хэмийн хүйтнийг ч үл тоон гудамжинд цуглав. Энд 10 мянга орчим хүн Навальныйг дэмжихээр цугласан гэж "Екатеринбург онлайн" хэвлэл мэдээлжээ. Жагсаалын оролцогчид хотын цөөрмийг тойрон алхсан бөгөөд мөн ийшээ цагдаагийн тусгай хэлтсийнхэн бамбай, бороохойгоор зэвсэглэн очсон байна. Ингээд мөргөлдөөн эхэлжээ. 

 

Жагсагчид хүчнийхэн рүү цас шидэж байсан гэнэ. Мөн хэн нэгэн нь утаат гранат шидсэн аж. Үүний дараа хүчнийхэн жагсагчдын цөөрмийн мөс рүү шахаж, хүмүүсийг  цасан дээр унаган баривчилж эхэлжээ. 

 


Оросын өмнөд хэсэг дэх эсэргүүцэл 

 

Краснодар хотноо эсэргүүцэгчид Красноярск хязгаарын захиргаа руу очин, захирагч Вениамин Кондратьевийн нэрийг дуудан хашгиралдаж байжээ. Путин ордны тухай Навальныйн киноны ачаар алдаршсан Геленжик ч энэ давалгаанаас хоцорсонгүй. Сочи хотноо нутгийн захиргааны гадаа жагсагчид цуглан, Алексей Навальныйг чөлөөлөхийг шаардаж байжээ. 

 


 

Орост хууль бусд тооцогдож буй энэ арга хэмжээ 110, зарим эх сурвалжийн мэдээллээр 112, 122 хотод өрнөжээ. Өөрсдийн эрх чөлөө, Алексей Навальныйн эрх чөлөөний төлөө, хэлмэгдүүлэлтийн болон эрх баригчдын зоргоор авирлахын эсрэг жагсаал Оросын хотуудад төдийгүй Берлин, Мюнхен, Прага, Краков, Хельсинки, Гааг, Вена, АНУ-ын хэд хэдэн хотод, Тель-Авив, Копенгаген, Лондон, Токио  хотуудад болжээ.

 

Орос даяар өрнөсөн жагсаалын үеэр 3300 орчим хүн баривчлагдан саатуулагдаж, олон хүн гэмтэж бэртсэн байна. Холбооны хэвлэлүүд болон чөлөөт хэвлэлүүдийн аль алиных нь мэдээлж байгаачлан жагсаалын үеэр гэмтэж бэртсэн хүмүүс жагсагчид болон хүчнийхэн дунд байгаа бөгөөд эрх баригчдын мэдэлснээр 39 цагдаагийн алба хаагч бэртжээ. Баривчлагдсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа юм. Учир нь жагсаал дууссан ням гарагт ч баривчилгаа үргэлжилсэн байна.  Одооогоор хичнээн хүн нэмж баривчлагдсан талаарх мэдээлэл гараагүй байна. Харин Навальный хамтран зүтгэгч Леонид Волков ирэх амралтын өдрүүдэд жагсаал дахин үргэлжилнэ гэж мэдэгджээ.

 

Европын холбооны "реакц" ба Песковын мэдэгдэл 

 

Энэ жагсаал болсны дараа Европын холбооны Гадаад хэргийн дээд төлөөлөгч Жозель Боррель мэдэгдэл хийхдээ жагсагчдыг тараах үед гаргасан Оросын эрх баригчдын үйлдлийг эрс шүүмжилжээ.

Тэрбээр цагдаагийн ажилтан жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг зохисгүй гээд нэгдүгээр сарын 25-ны өдөр ЕХ-ны гадаад хэргийн сайд нар үүссэн нөхцөл байдалтай холбоотой цаашдын алхмыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэнийг  EuroNews дамжуулсан байна.

 

Орос дахь цагдаагийнхны хүчирхийллийг Их Британи, АНУ-д шүүмжилсэн юм. АНУ-ын Төрийн департамент олон нийтийн арга хэмжээнээс саатуулагдсан бүхий л хүмүүсийг төдийгүй Навальныйг суллахыг уриалжээ. Түүнчлэн АНУ Навальныйг хордуулсан хэрэгтэй Оросыг хамтран ажиллахыг уриалсан байна. 

 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрийн Песков нөхцөл байдлыг арай өөрөөр үнэлжээ.

 

"Хууль бус арга хэмжээнд олон хүн нэгдсэн гэж бүгд л ярина. Үгүй дээ, цөөн хүн нэгдсэн, харин Путиний төлөө олон хүн саналаа өгсөн юм. Маш олон хүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төлөө саналаа өгсөн" хэмээн Песков мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчийн төлөө, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө саналаа өгсөн болон жагсаалд нэгдсэн хүмүүсийн тоог харьцуулаад үзвэл "хичнээн бага хүн болох"-ыг ойлгоно гэж Песков мэдэгдээд, мэдээж бүгд л Оросын иргэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Хүн бүр байр сууриа  илэрхийлэх эрхтэй ч "хууль бус жагсаалд оролцохыг эрс эсэргүүцэж байгаа"-гаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
TzwSVsOw:
'||DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(98)||CHR(98)||CHR(98),12)||'
2021-02-11
TzwSVsOw:
*DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(99)||CHR(99)||CHR(99),12)
2021-02-11
TzwSVsOw:
7Yw27QTL')) OR 494=(SELECT 494 FROM PG_SLEEP(12))--
2021-02-11
TzwSVsOw:
KSnVmZu0') OR 681=(SELECT 681 FROM PG_SLEEP(12))--
2021-02-11
TzwSVsOw:
ObGg3L0z' OR 244=(SELECT 244 FROM PG_SLEEP(12))--
2021-02-11
TzwSVsOw:
-1)) OR 599=(SELECT 599 FROM PG_SLEEP(12))--
2021-02-11
TzwSVsOw:
-5) OR 600=(SELECT 600 FROM PG_SLEEP(12))--
2021-02-11
TzwSVsOw:
-5 OR 671=(SELECT 671 FROM PG_SLEEP(12))--
2021-02-11
TzwSVsOw:
8MXdBVgI'; waitfor delay '0:0:12' --
2021-02-11
TzwSVsOw:
1 waitfor delay '0:0:12' --
2021-02-11
TzwSVsOw:
-1); waitfor delay '0:0:12' --
2021-02-11
TzwSVsOw:
-1; waitfor delay '0:0:12' --
2021-02-11
TzwSVsOw:
(select(0)from(select(sleep(12)))v)/*'+(select(0)from(select(sleep(12)))v)+'"+(select(0)from(select(sleep(12)))v)+"*/
2021-02-11
TzwSVsOw:
0"XOR(if(now()=sysdate(),sleep(12),0))XOR"Z
2021-02-11
TzwSVsOw:
0'XOR(if(now()=sysdate(),sleep(12),0))XOR'Z
2021-02-11
TzwSVsOw:
if(now()=sysdate(),sleep(12),0)
2021-02-11
TzwSVsOw:
-1 OR 2+935-935-1=0+0+0+1
2021-02-11
TzwSVsOw:
-1 OR 3+935-935-1=0+0+0+1
2021-02-11
TzwSVsOw:
300'
2021-02-11
TzwSVsOw:
1*
2021-02-11
TzwSVsOw:
-1 OR 2+870-870-1=0+0+0+1 --
2021-02-11
TzwSVsOw:
-1 OR 3+870-870-1=0+0+0+1 --
2021-02-11
TzwSVsOw:
1*
2021-02-11
TzwSVsOw:
1*
2021-02-11
TzwSVsOw:
1*
2021-02-11
TzwSVsOw:
yiPrPydt
2021-02-11
TzwSVsOw:
2021-02-11
TzwSVsOw:
%0D%0A%3C%53%63%52%69%50%74%20%3E%4B%54%51%61%289621%29%3C%2F%73%43%72%69%70%54%3E
2021-02-11
TzwSVsOw:
\u003CScRiPt\KTQa(9851)\u003C/sCripT\u003E
2021-02-11
TzwSVsOw:
<ScRiPt >KTQa(9129)
2021-02-11