Европын холбоо Навальныйтай холбоотой жасгаалын улмаас Орост хориг тавьж болзошгүй

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг баривчилсан, түүнийг дэмжин бямба гарагт зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагааг хүчээр тараасан нь Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ тавих шалтгаан гэж Европын холбооны зарим гишүүд үзэж байгаа гэнэ.
Амралтын өдрүүдэд болсон жасгаалд оролцогчдыг баривчилсны төлөө холбогдох албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эстони, Латви, Литвийн Гадаад хэргийн сайд нар уриалсан байна. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа хориг тавих нь "Оросыг олон улсын дүрэм журмыг сахиулах цорын ганц арга" хэмээн онцолжээ.
Нэгдүгээр сарын 24-ний өдөр болсон жагсаалын үеэр гаргасан Оросын хүчний байгууллагуудын ажилтнуудын үйлдлийг Франц, Германы улс төрчид төдийгүй АНУ-ын Төрийн департамент ч шүүмжилсэн байна.
Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай асуудлыг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны даваа гарагт ЕХ-нны тэргүүнүүд хэлэлцэнэ гэж ЕХ-ны Гадаад хэргийн яамны тэргүүн Жозел Боррель мэдэгджээ. Түүнчлэн ЕХ Навальныйн хувь заяаг анхааралтай ажиглаж, Оростой харилцах харилцаанд нөлөөлөх дүгнэлтүүдийг хийнэ хэмээн тэрбээр сануулсан байна.
ТОЙМ: Цойгийн дуун дор нэгдсэн нь буюу юу болоод өнгөрөв өө
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ