ДЭМБ-ын шинжээчид өнөөдөр Ухань дах ажлаа эхлүүлнэ
2021-01-28

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг коронавирусийн үүслийг судлахаар Уханьд очсон. Тэд Хятадын Ухань хотод очсныхоо дараа тусгаарлалтад орсон бөгөөд нэгдүгээр сарын 28-ны өдөр энэ тусгаарлалт дууссанаар эрдэмтэд өнөөдөр ажлаа эхлүүлэх юм байна. 

 

Шинжээчдийн багийн зорилго нь хэн нэгнийг буруутгах биш харин хамгийн эхний өвчтөнүүд хэрхэн халдвар авсныг тогтоох явдал гэж ДЭМБ цохон тэмдэглэжээ. 

Одоогоор коронавирусийн үүслийн талаар төрөл бүрийн таамаглал явдаг хэдий ч дүгнэлт гаргах хараахан болоогүй, судалгааны үр дүнг хүлээх хэрэгтэй гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн салбар дахь онц байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ. 

 

ДЭМБ-ын шинжээчдийн багийн нэг гишүүний өгүүлснээр Хятадын тал өмнө нь хаана ч нийтлэгдэж байгаагүй мэдээллүүдийг тэдэнд өгөх гэнэ. 

Ухань: Төрөл төрөгсдөө алдсан хүмүүс ДЭМБ-д "бүх үнэн"ийг дэлгэнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10