ТОЙМ: Цойгийн дуун дор дахин жагсаж, Путиний найз ордныг "өөрийн болгов"
2021-02-01

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Оросын 110 гаруй хотод сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал болсон нь тус улсын шинэ үеийн түүхэн дэх хамгийн өргөнх цар хүрээтэй жагсаал болсон талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

ТОЙМ: Цойгийн дуун дор нэгдсэн нь буюу юу болоод өнгөрөв өө

Энэ үеэр олон хүн баривчлагдсан ч Навальныйн штабынхан долоо хоногийн дараа дахин жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэж байлаа. Тиймдээ ч Оросын эрх баригчид амралтын өдөр олныг хамарсан цуглаан гарахаас сэрэмжилж, метроны буудал хаах зэргээр олон хязгаарлалт тавьсан байна. Гэсэн ч нэгдүгээр сарын 31-ний ням гарагт эсэргүүцлийн давалгаа дахин гарчээ.

Нэгдүгээр сарын 31-ний өдөр Мосва хотод ихээхэн хязгаарлалтууд тавьсан байна. Улаан талбай, музейн цогцолборыг бүхэлд нь хааж, газар доогуурх тээврийн хөдөлгөөний чиглэлүүдийг өөрчлөн, нийслэлийн төвд байх метроны долоон өртөөг хааж, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Түүнчлэн энэ өдөр хотын төвд байрлах кафе, зоогийн газар, бааруудын үйл ажиллагааг хязгаарласан байна. Мөн хотын зарим дүүргүүдэд согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хязгаарлажээ. 

Ням гарагт хязгаарлалтууд Оросын бусад хотуудад ч үйлчилсэн байна. Мөн цагдаагийн хамгаалалт ихээр гарсан бөгөөд хотын төвүүдэд цагдаагийнхны тоо нэмэгдэж, цагдаа нар хоорондоо 2-3 метрийн зайтай зогсоцгоож байсан талаар news.ru мэдээлжээ. 

Москва хотод болсон жагсаалд хичнээн хүн оролцсон талаарх бодитой тоо гараагүй байна. Харин Дотоод хэргийн яам "2000 гаруй хүн оролцсон" гэж мэдээлжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, жагсаалын үеэр эсэргүүцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлэн дуут дохио өгсөн жолооч нарын бичиг баримтыг цагдаагийнхан шалгаж байсан гэнэ. 

Оросын эрх баригчид энэхүү эсэргүүцлийн ажиллагааг "хууль бус" хэмээн нэрлэж байгаа тул цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэсэн гэж news.ru мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр жагсагчдыг цагдаагийнхан бороохойгоор цохиж, нулимс асгаруулагч, цахилгаан бороохой ашигласан бөгөөд энэ үеэр гэмтэл авсан хүн ч гарсан гэнэ. 

Москвагийн цагаар ням гарагийн 16.00 цагийн байдлаар Орос даяар болсон эсэргүүцлийн арга хэмжээн дээрээс 2119 хүн баривчлагдсанаас 469 нь Москвад, 211 нь Санкт-Петербург, 194 нь Красноярск, 120 нь Владивосток, 103 нь Новосибирск хотод баривчлагдсан гэж "ОВД-Инфо" мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Навальныйн эхнэр Юлия Навальная байсан гэж ВВС дамжуулсан байна. Өмнө нь болсон жагсаалын үеэр тэрбээр мөн саатуулагдаж байв. 

РБК агентлагийн мэдээлснээр, Москва хотноо эсэргүүцэгчид Алексей Навальный саатуулагдаж буй урьдчилан хорих төв рүү хүрсэн байна. Цагдаагийнхан тэднийг энэ төв рүү ойртуулахгүйн тулд гудамжийг хаан, хамгаалалтад зогсчээ. Хүмүүс "Эрх чөлөө" хэмээн хашгиралдаж байсан бол замын эсрэг талын байранд Виктор Цойгийн "Өөрчлөлт" дуу эгшиглэж байсан гэж ВВС агентлаг дамжуулжээ. 

Оросын хотуудад өрнөсөн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн тоо шинэ үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоосон гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. "ОВД-Инфо" -иийн мэдээлснээр Москвагийн цагаар 23:45 цагийн байдлаар Оросын 85 хотод нийтдээ 5135 хүн баривчлагдсанаас 1653 нь Москвад, 1159 Петербург хотод баривчлагджээ.

Путины ордон худал болж таарав уу? 

Олон сая хүн үзсэн, "Путины ордон"-ы тухай кино гарснаас хойш Оросын төдийгүй олон улсын хэвлэлүүдээр энэ сэдэв анхаарал татсан мэдээлэл болсон хэвээр байлаа. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын хэвлэлүүдээр Навальныйн киноны мөрөөр хийсэн сурвалжлага мэдээллүүд цуварч эхлэв. 

Өнгөрсөн баасан гарагт, Кремльд ойрхон гэгддэг Mash телеграм суваг Геленжикт байх "Путины ордон"-ы дотор талыг харуулсан дүрс бичлэг нийтэлсэн юм. Дүрс бичлэгийг ЭНД даран үзэх боломжтой.Таван минутын хугацаатай энэ дүрс бичлэг дээр Геленжикт байх барилга үнэндээ тансаг ордон болох хараахан болоогүй, барилгачид дотоод заслыг дөнгөж эхэлж байгаа нь харагдана. 

 

"Энд том бетонууд л байна. Ер нь бол барилгын ажил зогссон байдалтай. Товчоор бол найзуудынхаа өмнө гайхуулаад байх юм алга. Урам хугарчихлаа" хэмээн Mash сувгийн ерөнхий редактор Максим Иксанов ярьжээ. 

Навальныйн кинон дээр гарч байсан "усан тамхины өрөө"-нд барилгачид амьдардаг аж. Мөн усан сан ч бэлэн болоогүй, "усан дискотек" гэж нэрлэж байсан газар нь усан оргилууртай төстэй газар байна хэмээн Mash мэдээлсэн юм.


Энэ мэдээллийн дараахан Оросын олигарх Аркадий Ротенберг Геленжик дахь энэхүү объектын эзэн гэдгээ зарласан юм. Тэрбээр энэ объектыг зочид буудлын зориулалтаар барьж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

"Идокопас дахь цогцолбор нь миний барьж буй цорын ганц зочид буудлын объект биш. Хөл хорионы үеэр дотоод аяллын эрэлт их байгаа, нөгөө талаас жуулчдыг байрлуулах сууц хангалтгүй байгаа нь харагдлаа. Бизнесийн энэ чиглэлд хөрөнгө оруулсан хэвээр байна" хэмээн Ротенберг мэдэгджээ.

Түүний өгүүлснээр энэ дээд зэрэглэлийн зочид буудлын тохижилтын ажлыг "тун чамай, чанартай, мэргэжлийн түвшинд" хийх тул хоёр жилийн дараа барилгын ажил дуусна гэж төлөвлөж байгаа тухайгаа Znak.com-д ярьжээ. Гэхдээ энэ объектын өртгийн талаар болон зочид буудал барихад хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан талаарх сэтгүүлчийн асуултад хариулаагүй байна. Түүнчлэн, дөнгөж баригдаж буй энгийн нэг зочид буудал нислэггүй бүсэд байгаагийн учрыг ч дэлгээгүй аж. 

Аркадий Ротенберг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дотны нөхдийн нэг гэнэ.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 19-нд Навальныйн Авлигатай тэмцэх сан "Путинд зориулсан ордон буюу асар том авлигын түүх" нэртэй киног Юүтүб сувагтаа байршуулсан юм. Хоёрхон өдрийн дотор 50 сая хандалт авч байсан энэ бичлэгийг ням гарагийн байдлаар нийт 100 сая гаруй удаа үзжээ. Эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь Геленжикийн ойролцоох "Путиний ордон"-ы тухай бөгөөд энэ ордон нь Монакогийн вант улсын дайны 39 нутаг дэвсгэртэй тэнцэх гэнэ. Путиний энэхүү ордныг барихын тулд 100 тэрбум рубль буюу монгол мөнгөөр 3.5 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг төрийн корпорациуд хийсэн гэж нэвтрүүлэгт өгүүлсэн байна. Эрэн сурвалжлах нэвтрүүлэгт "Роснефть", "Транснефть" зэрэг төрийн компаниуд барилгын ажилд зориулан мөнгө шилжүүлдэг авлигын схемийг харуулжээ. Путин улсын корпорациудын өнөөгийн тэргүүнүүдтэй нөхөрлөдөг нь энэхүү авилгын системийг үүсгэсэн гэж Авлигатай тэмцэх сан баталж байгаа аж. Путины ордонд боомт, хувийн хамгаалалт, сүм, хяналт шалгалтын хэсэг, нислэггүй бүс, тэр бүү хэл хилийн боомт хүртэл байдаг, цогцолборын бүрэлдэхүүнд газар доорх хоккейн талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар болон газар доорх дарсны өрөө рүү хүргэдэг хонгил, театр, казино, саун, усанд сэлэх хэсэг, усны дискотек, төрөл бүрийн цех байдаг хэмээн нэвтрүүлэгт өгүүлдэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
хятадад арай элэг нэг үү,
2021-02-04
Batjargal:
Энэ нэг новшийн гарыг Орос зүгээр няц дарчих хэрэгтэй. Хэлэх ч үг алга даа.
2021-02-04
зочин:
Ард түмний хөрөнгөөр наргиж байх шив
2021-02-04
Тэр оросоосоо манай ганц усан цахилгаан станцыг зөвшөөрөөд өгөөч гэж гуйгаад өгөөч хамаа!
2021-02-04
Монгол хүн мөн үү. Жаахан гэдгжр байл даа.
2021-02-04
Бэгз:
дэлхийн хэмжээнд оффшорт гаргаж байгаа валютын хэмжээгээр сүүлийн 20 жил ОХУ, Казахстан,Узбекстан,Азербайджан зэрэг орнууд тэргүүлдэг юм байна.мөн авилгал саарал жагсаалдтанд мөн л эдгээр орнууд л дэлхийн адагт яввцгаах..гэтэл бид элгээр орнуудтай ижил төрийн бичиг хэрэг хөтлөх системээс авахуулаад эрүү,иргэн прокурорын хуулийг нь цэнхэр дүрэмт хувцастай нь хуулсан бдаг..хуулсан ч гэх шиг Нямдорж гэдэг хүн манай эрх зүйд оруулсанлдаа..
2021-02-03
Зочин:
Октябрийн хувьсгал гарахад тухайн үед оросын дотоодод гадаадын их гүрнүүд яг одоогийн ийм байдал үүсгэж Ленинийг Германд бэлтгэж турхирсан байдаг юм. Орос эдийн засаг, цэрэг зэвсгийн хөгжлөөр дахин босож их гүргүүдтэй өрсөлдөх хэмжээнд очиж ирсэн учир задлах бодлоготой холбоотой.
2021-02-03
zochin:
Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад улс хүчирхэгжих тусам дэлхийг мөнхөд жанжлах бодолтой Америкууд өмдөндөө шээж, Орос, Хятадад үймээн самуун гаргах, худалдааны хориг тавих зэргээр хичнээн их оролдож байна вэ? Хятадууд 1990 онд Америкийн ятгалгаар "Ардчилал" гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь Тэн Ан Миний талбайд суга татаад хаячихсан.Харин Путин Америкийг даган баясагчдыг 2000 онд бяц гишгэж Орос орныг улам хүчирхэг болгож байна. Мөн Америкийг даган баясагч Монгол минь сүүлийн 30 жилд улс төр,нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд бүрэн дампуурлаа.-Яг үнэн.
2021-02-01
Тэр оросоосоо манай ганц усан цахилгаан станцыг зөвшөөрөөд өгөөч гэж гуйгаад өгөөч хамаа!
Монгол хүн мөн үү. Жаахан гэдгжр байл даа.
зочин:
муу Cемёновын үлдэгдэл зулбасга мин чи орос гаралтай л бол Mонголд байдаг цорын ганц дээд төрөлт Aри цустан гэж бодоо юу..?
2021-02-01
зочин:
Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад улс хүчирхэгжих тусам дэлхийг мөнхөд жанжлах бодолтой Америкууд өмдөндөө шээж, Орос, Хятадад үймээн самуун гаргах, худалдааны хориг тавих зэргээр хичнээн их оролдож байна вэ? Хятадууд 1990 онд Америкийн ятгалгаар "Ардчилал" гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь Тэн Ан Миний талбайд суга татаад хаячихсан.Харин Путин Америкийг даган баясагчдыг 2000 онд бяц гишгэж Орос орныг улам хүчирхэг болгож байна. Мөн Америкийг даган баясагч Монгол минь сүүлийн 30 жилд улс төр,нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд бүрэн дампуурлаа.
2021-02-01
зочин:
муу Cемёновын үлдэгдэл зулбасга мин чи орос гаралтай л бол Mонголд байдаг цорын ганц дээд төрөлт Aри цустан гэж бодоо юу..?
Tulgaa:
Яг үнэн хэлжээ, новшийн Путин хулгайч байжээ. Хаан болохыг хүсэж. Төсөв хэрхэн хусч байгааг нь илчилжээ. Дургуйцсан ард иргэд жагсаждээ. Нам дарж байна. Өөрийгөө хаан гэж бодсон Путин хэрхэвч бууж өгөхгүй гэдгээ харууллаа. Иймээс л бид ч мөн нэг нам нэг хүнийг он улируулж болохгүй, амташсан хэрээ арав дахихыг сайн харж авах хэрэгтэй. Ийм байдлаар иванууд ираны болон хойд солонгосын дараа шууд орох байхдаа.
2021-02-01
Зочин:
Энэ Бямбасүрэн оросод үнэн алергитай юмаа. Ингэж оросын тухай бичиж эздээсээ таван төгрөг авдаг юм байлгүй. Тэр оросын Навальный жагсаал, Путины ордон манайд ер нь ямар хамаа байнаа, монголд чинь биччихээр юм зөндөө байна. Яваад сурвалжлаач, хальт хульт хэлтэй, барууныхны мэдээллийг дүгнэж суухаар. Монголоор оролдоогүй байхад нь хэтэрхий их дотоод хэрэгт нь оролцож байгаад эх орондоо гай чирэв дээ
2021-02-01
Алс нь Оросын ард түмний дурсгалын том байгууламж болно биз.Гадаадын хүн худалдаад аваагүй болохоор түүхийн том музей ч болох юм билээ үү? Бүтээн байгуулалт Оросын ард түмний бахархал болох байлгүй дээ.Тэр том гүрний тэргүүн гадаадын зочдыг хүлээн авахад зориулж оросын гайхамшгийг бүтээх нь сайхан биш гэж үү?
2021-02-01
Зөв хөа:
Одоо манайхан ах нараа дуурайгаад эсрэг юм бодсон хүн болгоныг шоронд хийгээд явчихвал, ха ха
2021-02-01
хятадад арай элэг нэг үү,