Байден үймээний үеэр амиа алдсан цагдаагийн дурсгалыг хүндэтгэв
2021-02-03

Нэгдүгээр сарын зургааны өдөр АНУ-ын Конгрессын байрны гадаа үүссэн эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан Капитолийн цагдагийн алба хаагч Брайан Сикникийн дурсгалыг Цагаан ордны тэргүүн Жо Байден хүндэтгэсэн талаар Ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар оролцсон байна. Амиа алдсан цагдаа Сикникийг Вашингтоны ойролцоох Арлингтоны үндэсний оршуулгын газарт оршуулах аж.

 


Эргэн сануулахад, нэгдүгээр сарын зургааны өдөр Трампыг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаал эмх замбараагүй байдал болон үргэлжилж, энэ үеэр таван хүн амиа алдсан юм.

Үйл явдлын ТОЙМ: Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин