ШУУД: 58 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.14/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд 109000 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.  Тодруулбал, гурван өдөр тус бүр хоёр хүний шинжилгээнд илэрлээ. Өмнө батлагдсан дөрвөн хүний ойрын хавьтал таван хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Нийтдээ 11 хүнд халдвар батлагдлаа. 

 

ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Дорноговь   аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 38450 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 58 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, хоёр тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээ" -нээс илэрсэн. 56 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиодлуудын эхний болон давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1513 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1839 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 29  хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2351 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1682 байгаа. Өнөөдрийн байдлаар 621 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 536 хүн хөнгөн, хүндэвтэр 80, хүнд 4, маш хүнд 1 хүн байгаа.

 

Өнөөдрийн байдлаар зургаан голомт идэвхтэй байна. Тодруулбал,

  • 116-р сургууль

  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллынм худалдааны төв

  • Бөөрний диализийн эмнэлэгттэй холбоотой 

  • "Монгол шир" компани

  • Нийслэлийн Амгалан амаржих газар

  • Си Жи Эс эмнэлэг зэрэг голомтууд идэвхтэй байгаа. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Golomtuudiinhaa handiig ni darchihval ch.
2021-02-14