Техасын оршин суугчид далайн яст мэлхийг хүйтнээс аварч байна
2021-02-18

АНУ-ын өмнөд хэсэгт нүүрлэсэн хэт хүйтний улмаас зарим төрлийн амьтад олноор устах дээрээ тулжээ. Тэдгээрийн дунд далайн яст мэлхийнүүд багтаж байгаа талаар Нью-Йорк Таймс мэдээлсэн байна. 

 

Энэ амьтдын биеийн температур эрс буурсны улмаас сэлэх, идэх, уснаас толгойгоо гаргах чадваргүй болдог гэнэ. Тиймээс Техасын иргэд ийнхүү цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас олноор устах дээрээ тулсан яст мэлхийнүүдийг наран шарлагын газруудаас олж, дулаан газарт аваачиж байгаа аж.

 

Улмаар Саут-Падре-Өйленд хотын Хурлын төвд хамгийн их амьтныг байршуулсан байна. Нью-Йорк Таймсын мэдээлснээр, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зориулалттай 4200 квадрат метр талбай бүхий объектод 3.5 мянган яст мэлхийг байлгаж байгаа гэнэ. 

АНУ-д цасан шуурганы улмаас 21 хүн амиа алджээ

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин