АНУ: Вакцин тариулсан хүмүүсийг олон нийтийн газраар зорчихгүй байхыг уриалжээ
2021-02-24

Вакцин тариулсан иргэд олон нийтийн газраар явахаас зайлсхийх хэрэгтэй гэж АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгдсэнийг Фокс Ньюс дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, вакцин тариулсан хүнээс коронавирус халддаг эсэх талаарх бүрэн дүүрэн мэдээлэл АНУ-д өнөөг хүртэл байхгүй гэнэ. АНУ-д коронавирусийн халдварын түвшин урьдын адил нэн өндөр байгаа тул вакцин тариулсан хүмүүс олон нийтийн газраар явахаас зайлсхийх хэрэгтэй гэж Фаучи анхааруулжээ.

 

SHUUD.mn: АНУ-д цар тахал эхэлснээс хойш халдварын тохиолдол 28.2 саяыг давж, 501 мянга гаруй хүн амиа алдсан. Тус улсад коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр таван өдрийн туршид гашуудал зарласан юм.

 

АНУ-д үндэсний хэмжээний гашуудал зарлалаа 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин