ДЭМБ: Европын орнууд АстраЗенека вакцинаас татгалзсанд санаа зовниж байна
2021-03-12

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Европын холбооны зарим оронд Британи-Шведийн хамтарсан АстраЗенека вакцин ашиглахаас татгалзсан тохиолдлуудыг судалж байгаа талаар ДЭМБ-ын төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлжээ. 

 

"ДЭМБ бүртгэгдсэн тохиолдлуудыг бүрэн тодруулсны дараа өөрсдийн дүгнэлт эсвэл өнөөгийн зөвлөмжид орсон өөрчлөлтүүдийн талаар нэн даруй олон нийтэд мэдээлнэ" гэж ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Европын холбооны зарим орнуудад АстраЗенека вакцин ашиглахаа зогсоох шийдвэр гарсны дараа энэ вакциныг үйлдвэрлэгч компани гуравдугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл хийж, эмнэлзүйн туршилтын дүнгээр вакцин сайн үр дүнтэй гарсан гэдгийг онцолсон юм.

 

Түүнчлэн Европын эм бэлдмэлийн агентлаг ЕХ-ны орнуудад хандан вакцин ашиглахаа үргэлжлүүлэхийг зөвлөж, цус бүлэгнэлтэй холбоотой тохиолдлуудыг үргэлжлүүлэн шалгаж байгаа, одоогоор эдгээр нөлөө нь вакцинаас үүдэлтэй гэдгийг батлах баримт байхгүй хэмээн онцолсон байна.

 

Европын зарим орнуудад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин