Франц АстраЗенека вакцинаас татгалзахгүй

Европын холбооны зарим орнуудад АстраЗенека вакцины гаж нөлөөнд санаа зовнин, энэ вакциныг ашиглахаа түр зогсоосон. Харин Франц улсад АстраЗенека вакцинаас татгалзах шалтгаан байхгүй гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.
"Эм бэлдмэлийн аюулгүй байдлын үндэсний агентлагийн мэдээллээр АстраЗенека бэлдмэлийг ашиглан вакцинжуулалтыг зогсоох шаардлага байхгүй" гэж Францын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.
"Гаж нөлөө хүндэрсэн тохиолдол бүр дээр шалгалт хийдэг. Европын таван сая хүнд вакцин хийхэд 30 хүнд л цус бүлэгнэх хүндрэл гарсан. Энэ нь вакцинжуулалттай холбоотой эсэхийг нарийвчлан судалсан. Одоогоор энэ хүндрэл вакцинаас үүдэлтэй гэх албан ёсны баталгаа байхгүй" хэмээн Францын Эрүүл мэндийн сайд цохон тэмдэглэсэн байна.
Европын холбооны зарим орнуудад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоох шийдвэр гаргасны дараа Европын эм бэлдмэлийн агентлаг энэ вакцин нь цус бүлэгнэлт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй тул вакциныг үргэлжлүүлэн ашиглаж болно гэж зөвлөсөн юм.
Европын зарим орнуудад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоов
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ