Танзанийн Ерөнхийлөгч таалал төгсчээ
2021-03-18

Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули 62 насандаа зүрхний өвчний улмаас таалал төгссөн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

"Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Ерөнхийлөгч Жон Помбе Жозеф Магуфули Дар-эс-Саламе хотын Мзен эмнэлэгт зүрхний өвчний улмаас таалал төгслөө" хэмээн Танзанийн улсын телевизийн эфирээр тус улсын дэд Ерөнхийлөгч Сами Хасан Сулуху мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна.

 

Өмнө нь, гуравдугаар сарын 10-ны өдөр ВВС агентлаг 61 настай Ерөнхийлөгч Магуфулиг коронавирусийн халдвар болон зүрхний өвчний улмаас Кенийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Танзанийн сөрөг хүчний тэргүүнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа. Түүнчлэн Кенийн хэвлэлүүд "Африкийн нэг орны тэргүүн" Найробид коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн, уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан гэж мэдээлж байсан аж. Гэхдээ чухам хаанахын, хэн гэдэг тэргүүн ийнхүү бие нь муудаж, Кенид эмчлүүлж байгаа талаар хэвлэлүүдээр мэдээлээгүй байна. 

 

COVID-19: Вакцинаас татгалзаж, бурханд найдаж байсан

Танзанийн Ерөнхийлөгч халдвар авчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03
karma
2021-03-18