Хятад Европын холбоонд эсэргүүцэл илэрхийлэв
2021-03-23

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Бээжин дэх Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудан уулзаж, уйгуруудыг хавчин гадуурхсан хэргээр БНХАУ-ыг буруутгаж, Европын холбоо хориг арга хэмжээ тавьсантай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. 

 

"Гуравдугаар сарын 22-ны үдэш БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Цинь Ган БНХАУ дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудаж, Шинжаанд хүний эрхийг зөрчиж байна гэх нэрийдлээр Хятадын эсрэг нэг талт хориг арга хэмжээ авсныг эрс шүүмжлэн, Хятадын Засгийн газрын нэрийн өмнөөс эрс эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Хятад улс Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд амьдардаг мусульманчууд, тэр дундаа уйгуруудыг хавчин гадуурхах бодлогот баримталж, нутгийн иргэдийг  сургалтад хамруулах зорилгоор албадан  сургалт, ажилд дайчилдаг гэж барууны орнууд шүүмжилдэг. Түүнчлэн Adidas, Lacoste, H&M, Calvin Klein болон бусад олон улсын компаниудын хувцас үйлдвэрлэхэд уйгуруудыг албадан ажиллуулдаг гэх баримтыг хүний эрхийн байгууллагууд удаа дараа нийтэд танилцуулж байсан юм. 

 

Улмаар Европын холбоо хүний эрхийг зөрчсөн Хятад зэрэг хэд хэдэн орны эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар болсноо гуравдугаар сарын 22-ны өдөр зарласан. Үүний хариуд БНХАУ Европын 10 парламентын гишүүн, эрдэмтэн, улс төрч, дөрвөн хуулийн этгээдийн эсрэг Шинжаан-Уйгурын ӨЗО-ны дотоод хэрэгт оролцсоных нь төлөө хариу хориг арга хэмжээ тавьжээ.

БНХАУ-ыг уйгуруудын эрхийг зөрчсөнийх нь төлөө ЕХ хориг тавина

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Европын холбоо нэртэй шантаажчид өөрсдөө хүний эрхийг хүндэлдэг юм шиг аашлах юмдаа. Үнэндээ америкийн тавиулууд,бөгс долоогчид байж хүний эрх гэж хуцаж байдаг. Хятад евро холбоотой холбоогүй хэнээс ч үл хамаарч цаашаа явна. Харин евро холбоо хятадгүй бол ард түмэн нь нилээд хямрах байлгүй. Саваагүй нохойнууд саранд хуцаж байгаагаас ялгаа юун?!.
2021-03-23